Цэргийн ангийн алба хаагчид, хүний амь нас аварчээ

22

Дотоодын цэргийн 805  дугаар ангийн алба хаагч нарт  аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс талархал ирүүлжээ.

Улсын онц чухал объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжүүлэн ажиллах үед Үйлдвэрийн бүсийн гүний худгийн үүрэг гүйцэтгэж байсан харуулчин ахлагч Б.Батмөнх, дэд ахлагч Х.Бат-Эрдэнэ  нар объектын ойролцоо ухаангүй хүн байсныг илрүүлэн шалгахад иргэн “М” согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсныг анхны тусламж үзүүлэн тухайн иргэнийг төрсөн ахад нь хүлээлгэн өгчээ.

Мөн Үйлдвэрийн бүсэд харуулын даргын үүргийг гүйцэтгэж байсан ахмад Ч.Алтанхуяг, ахлагч Н.Самдан нар нь 2019-02-15 ны өдөр Үйлдвэрийн бүсийн цэгийн хамгаалалтын бүсээс 400 орчим метр газарт байрлах барилгын сахиулын гэр шатаж байхыг хяналтаар илрүүлж, иргэн А, О нарыг галаас гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварч, Онцгой байдлын гал унтраах ангиийн жижүүрт   дуудлага өгч шуурхай ажилласны үр дүнд галыг бүрэн унтраасан байна. Энэ талаар иргэний төрсөн ах нь талархал илэрхийлжээ.

Энэ сарын 14-ний өдөр гүний худгийн шалган нэвтрүүлэх цэгт  “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх станцын хашаанд хүчтэй дуу чимээ гарч, хар утаа олгойдон гарч байсныг эргүүлийн офицер, ахмад Р.Аззаяа, харуулчин, ахлах ахлагч Т.Пүрэвгэрэл, дэд ахлагч С.Гантогтох, жолооч, ахлах ахлагч Ц.Даваажав нарын хамт дэд станцын хашаа руу оржээ.  Таслуур дэлбэрч хашаанд гал гарч, тархаж байсныг Шуурхай удирдлагын жижүүр, Шуурхай удирдлагын төвд мэдэгдэж, тархсан галыг унтраах ажлыг зохион байгуулсан байна.

Ноцтой хохирол гарахаас урьдчилан сэргийлж, шуурхай ажилласан алба хаагч нарт “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн салбарын хамт олноос талархал илэрхийлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих