УИХ-ын гишүүн, яллагдагч Т.Солтан АТГ-аас “зугтсаар” байна

712-15507170245f7234c92a98e28c95ffbfa19509315feccebba7ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ХХААХҮЯ-ы харьяа ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн нэрээр зээл авсан хэмээн буруутгаж, яллагдагчаар татаад буй билээ.

Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзэн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан санал оруулсан ч УИХ-ын гишүүдийн дийлэнх нь зөвшөөрөөгүй юм. Энэ үеэрээ УИХ-ын гишүүд : “Дээрх нэр бүхий УИХ-ын гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулахгүй, өөрсдөө очиж байгаа тул бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх шаардлаггүй” хэмээн тайлбарлаж байв. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Батзориг, Д.Дамба-Очир нар АТГ-т очиж, яллагдагчаар тооцох тогтоолтой танилцаж, гарын үсгээ зурсан байна.
Харин  УИХ-ын гишүүн Г.Солтанд  АТГ-аас удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн боловч “Завгүй байна” гэсэн шалтгаанаар очилгүй, зугтсаар байгаа аж.
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих