Увсынхны хор найруулгаас болж МАНАН-гийн засгийн газар тарахад хүрэв

Увс нутгаас УИХ-д сонгогдсон Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэрүүлч гэдгээрээ зартай нэгэн билээ. Саяхан тэрбээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хэвлэлээр дайн зарлаж байгаад түр зуур галаа зогсоогоод байна. Энэ нь намын удирдлагуудын зүгээс өгсөн үүрэг даалгавраас үүдэлтэй аж. Тэгвэл хамгийн сүүлд тэрбээр шинэ оны босгон дээр хийсэн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгатай ширүүхэн ам мурийжээ. Энэ бүхэн тодорхой дэглэсэн сценарийн дагуу зохион байгуулсан Увсын фракцийнхны жүжигчилсэн тоглолт байсан гэнэ. Ц.Нямдоржийн нэг нутгийн дүү гишүүн, “Хурд интернэшнл” ХХК-ийн нууц ноёнтон Б.Чойжилсүрэн гэгч Тавантолгойн уурхайн нүүрсийг том даацын 1000 орчим машинаараа өдөр, шөнөгүй урагшаа зөөж үүнээс болж зам харгуй гэж авах юмгүй болсноос үүдэн осол аваар ч зөндөө гарч олон хүний алтан амь нас үрэгдсэн билээ.

Х.Баттулга сайд тухайн үед урагшаа явсан замыг засч сайжруулах хүртэл тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаснаас болж эрхэм хоёр сайд чамгүй муудалцсан гэдэг. Тэгвэл хамгийн сүүлд Ц.Нямдорж түүнийг өдөж, элдэв дээдээр аашилсан тул Х.Баттулга сайд тэсгэл алдан Засгийн газраас АН-ыг гарах тухай үг унагасан нь ёстой л нэг хүсэн хүлээсэн хариулт нь байжээ. АН-ын дарга Н.Алтанхуяг бас л Увсын нөхөр.

Тэрбээр нутаг, нуга гэдэг утгаараа нам, замаа алдаж Ц.Нямдорж нартай хуйвалдсаны үндсэн дээр энэхүү жүжгийг дэглэхэд оролцсон гэх мэдээлэл байна. Нэгдүгээр сарын 11, 12-ны өдөр болох ҮЗХ-ны хурлаар огцрох нь тодорхой болсон намын дарга Н.Алтанхуяг ирээдүйгээ алдчихгүйн тулд ийнхүү үтэр түргэн ганцаарчилсан тоглолт хийж, АН Хамтарсан Засгийн газраас гарах болсон гэж мэдэгдсэн билээ.

Энэ нь намынхныхаа өмнө өөрийнхөө арьсыг хамгаалах гэсэн өчүүхэн төдий оролдлого юм. Тэгээд ч хурал боллоо гэхэд “Би эхэлж засгаас гарна гээгүй. Наад “Женко” чинь л Засгийн газрын хуралдаан дээр тиймэрхүү юм анх дуугарсан шүү дээ” гэж хариу барихаар тооцсон нь энэ байжээ. Монгол улсын Гавьяат тамирчин, Дэлхийн самбо бөхийн аварга Х.Баттулгад Увс маягийн тонгорох мэх хийх гэж оролдсон нь талаар нэг болов. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг. Тэгвэл бөх байтугай бусад талаараа “Женко” Х.Баттулга, З.Энхболд нарын хаана нь ч хүрэхгүй энэ нөхөр том тамирчин хүнд түрүүлж даацтай мэх хийж нэг үзэх гээд дутуудсан нь энэ бөлгөө.
А.Дохио.wikimon.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих