Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Бүрнээгийн Баянмөнх 8 даван түрүүллээ
Зүүнхүрээ Дашчойлин хийдийн нэрэмжит “Майдар бурханы авшиг түгээх” АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаанд Ховдын арслан Бүрнээгийн Баянмөнх 8 даван түрүүлж, Хонгорын Б.Эрдэнэхүү хурц үзүүрлэв. Их шөвөгт Хөвсгөлийн Ц.Сандагдорж, Увсын Цэ.Мөнхбаяр нарын бяртай, иртэй арслангууд шалгарлаа.
МҮБХ-ноос жил бүр уламжлал болгон гардуулдаг “Аймгийн шилдэг арслан” шагналыг Хөвсгөл аймгийн ахмад арслан Ө.Цогтоод МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр гардууллаа.
Дунд шөвгийн наймд а.х.а Ө.Сүхбат, а.а Б.Хашбат, Н.Мустафа, Х.Цогтгэрэл нар үлдэв. 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү уламжлалт барилдаанд амжилттай барилдсан залуус төд удалгүй улсын цолны өндөр босгоор алхдаг сайхан уламжлалтай.
URL: