Иргэд төрийн үйлчилгээгээр хохирсоор байгааг анхаарна уу?

Ахмад настаны нийгмийн хамгааллын хууль хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулиар Улаанбаатар хотоос 1000 км-аас алс амьдарч байгаа иргэд мэргэжлийн эмч нарын шийдвэрээр Улаанбаатар хотод эмчилгээ шинжилгээ рашаан сувилалд явж буцахдаа нэг талын зардалаа харъяа хапамжийн байгууллагаас авах эрхтэйг хуулчилж өгсөн.

Энэ хөнгөлөлтөнд Улиастай хотоос алс хойт чиглэлийн иргэд хамарч чадаагүй хохирсоор байна. Учир нь Завханы хойт чиглэлийн сумдаас Улаанбаатар хотруу албан хэргээр зорчигсод, өвчтэй зовлонтой иргэд Тосонцэнгэл суманд байдаг тээвэр зохицуулалтын байгууллагаас хот хооронд зорчигчийн замын тийз бичилтээ авах гэхээр хааж боогоод өгдөггүй юм байна.

Учир нь өвчтэй зовлонтой иргэд зорчигчид хот хоооронд явах лицензтэй машинаар буюу хот хоорондын автобусаар явах ёстой гэнэ. Тийм эрхтэй зорчигчдод тийз бичиж олгоно. Эсвэл та Улиастайгаас явдаг нийтийн тээврийн автобус хүлээ, өөр машинаар явагсдад тийз бичиж өгвөл миний цалингаас хасдаг хуультай болсон.

Тийз компьютерт орсон өөр яриа байхгүй гээд ноён Пүрэвсэнгэ доромжилсон егөөдсөн үг хэлээд сууж байх юм. Гэхдээ энэ хүн дарга мяндагтан, танил талдаа бичээд өгчихдөг гэж хүмүүс ярих юм.

Ер нь Завханы хойт чиглэлд автобус үйлчилдэг бил үү? Хот хоорондын лицензтэй тээврийн хэрэгсэл нэг суманд хэд билээ. Лав л Сонгино суманд нэг ч байхгүй. Хойт чиглэлийн эмнэлэг сувилал бараадах өвчтэй зовлонтой иргэд хаа байгаа Улиастайгаар тойрч замын тийз авч, зээлийн эхнээс зөвшөөрөлтэй унаанд суух болж байна уу?

Тосонцэнгэл суманд суугаа ийм нэгэн байцаагч түшмэлийн сахисан дүрмээс болж олон иргэд замын зардал, төрийн хуулийн хөнгөлөлтөнд хамаарч чадахгүй хохирсоор байгаад анхаарч Тосонцэнгэл сумын чирэгдүүлсэн энэ үйлчилгээг чөлөөтэй болгохыг Тээвэр зохицуулалтын апба, аймгийн Засаг даргын холбогдох хэлтсийнхэнд сониноор дамжуулж дуулгая.

Ж. Сүхбаатар
Эх сурвалж: “Завхан”


URL:

Сэтгэгдэл бичих