Хотын даргыг хариуцагчаар татсан хэргийг шүүх хурал найм хоногоор хойшиллоо

“Алтай констракшн” компанийн нэхэмжлэлтэй, Хотын дарга Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан хэргийг шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болох байсан ч хойшиллоо.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирж чадаагүй учраас шүүхээс хурлыг найм хоногоор хойшлуулав. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд болж, шүүхээс нийслэлийн Засаг даргын 370 тоот захирамжийг хууль бус хэмээн үзсэн юм.

Хан-Уул дүүргийн I хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0.9 га газарт “Алтай констракшн” компанийнхан орон сууц барих ажил эхлүүлжээ. Уг ажлыг ойр хавийнх нь оршин суугчид эсэргүүцэн барилгын ажлыг зогсоож оршин суугч, дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр тус компанийн газрын зөвшөөрлийг хотын дарга Г.Мөнхбаяр 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалсан байна.

О.Ялгуун


URL:

Сэтгэгдэл бичих