Халдашгүй байдлын дэд хороо хуралдана

84

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. Гэвч УИХ-ын гишүүн Г.Солтан орон нутагт томилолттой явсан учраас дэд хороо хуралдаанаа өнөөдөр 09.30 цагаас үргэлжүүлэхээр болсон юм.
Дэд хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороод гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх бөгөөд чуулганы хуралдаанаар ч мөн уг асуудлыг хаалттай хэлэлцэх юм.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих