“Facebook” Америк эмэгтэйг хүүгийнх хамт аварчээ
Олон нийтийн сүлжээ зөвхөн танилуудтайгаа чалчиж өнгөрөөхөд биш харин хүний амьдралд бодитойгоор тусалдаг болохын жишээ саяхан АНУ-д гарчээ.
Өөрийнхөө байранд тав хоногийн туршид барьцаанд байсан, Солт-Лейк-Ситигийн оршин суугч эмэгтэй Facebook-д “тусламж эрсэн дохио” үлдээн суллагдаж чадсан байна.
Хэргийг тодруулахад Трои Критчфильд гэгч америк эмэгтэйг хүүхдийнх нь хамт барьцаалан, эд хөрөнгийг нь дээрэмдсэн ч овжин бүсгүй зөөврийн компьютерээ нууж чаджээ. Ингээд тэрбээр тусламж ирэхгүй бол хүүхдийнхээ хамт хүний гарт алагдах нь хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж үлдээсэн байна.
Түүний үлдээсэн бичлэгийг үзсэн хүмүүсийн нэг нь цагдаагийн газарт хандан бүсгүйг хүүхдийнх нь хамт аварчээ. Хэргийн газар ирсэн цагдаа Жон Арнольд “Түүний гэрт байсан цорын ганц харилцааны хэрэгсэл нь “Facebook” рүү нэвтрэх боломж байсан. Тиймээс ч үүнийгээ ашиглаж чадсан байна” хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: