Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн энэ долоо хоногоос эхлэн албаны бэлэн байдалд шилжжээ.

Мөн ирэх пүрэв гаригаас цагдаагийнхан албаны бэлэн байдлаа ахиулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.

Тухайлбал, Замын цагдаагийн албан хаагчид баярын өдрүүдэд жолооч, зорчигчдыг зам тээврийн осол гэмтэлгүй, амар тайван хөдөлгөөнд оролцуулахын тулд бүрэн бүрэлдэхүүнээрээ, уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.

Жил жилийн энэ өдрүүдэд хэрэг зөрчил их гардаг тул ийн урьдчилан сэргийлж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлсэн. Өндөржүүлсэн бэлэн байдал шинэ оны эхний өдрөөр дуусгавар болох аж. Түүнчлэн цагдаагийн бие бүрэлдэхүүн өнөө жил баяр тэмдэглэхгүй юм байна.

Д.Тэлмэн


URL:

Сэтгэгдэл бичих