Мөнгө хэвлэх эрх мэдлийг гартаа атгадаг цөөн хүмүүс энэ дэлхийг удирддаг

АНУ-ын Төвбанк буюу Хол­бооны нөөцийн сан /ХНС/ улсынх бус хувийн эзэм­­шилд байдаг талаар ма­най сонин өмнө нь өгүүл­сэн би­лээ.
Гэтэл энэ ХНС нь Евро­пын Төвбанк, Английн банк, Японы банк зэргээр дам­жуулан дэлхий ертөн­цийг удирдсаар байна. “Энэ бол дэлхийн бүх улс орны Төвбанк бөгөөд хэнд ч захи­рагддаггүй, боссуудын босс гэсэн үг” хэмээн тоймч Степен Лендман үзэж байна. Түүнийхээр Америкийн бан­кууд зоосон мөнгөөс гадна ХНС-гийн мөнгөн дэвс­гэрт нэртэй мөнгө үйлдвэр­лэдэг аж.
АНУ-ын бүх мөн­гө­ний гурваас бага хувийг зоосон ба цаасан мөнгө эзэлдэг, харин бусад нь зээл гэнэ. Тэр бүү хэл эдгээр нь зөвхөн компьютерийн цифр хэл­бэрээр илэрхийлэгддэг. Тод­­руул­бал банкууд хор­воод байхгүй мөнгийг бү­тээж, үү­нийхээ 30 хувийг өөрс­дийн хэрэгцээнд зориул­даг. Өөрөөр хэлбэл дамлах, луйв­­рын ажиллагаа хийх зэр­­гээр ашигтай бүтээг­дэ­хүүн­гүй­гээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Жишээ татъя. АНУ-ын Чикаго хотын ХНС-гийн 1960 оны товхимолд “Банкууд бус­дын хадгалуулсан мөн­гийг зээлдүүлдэг гэсэн ойлголт үнэ­нээс хол зөрүүтэй. Хэрэв тийм бол нэмүү өртөг­тэй мөнгө бүтээгдэхгүй бай­сан. Үүний оронд тэд зээл­дэг­чийн зээлийг өрийн гэрээ­гээр сольж, түүнд данс нээ­дэг” гэжээ. Иймээс мөн­гийг “оргүй хоосноос бий бол­­гож”, дараа нь илүү их мөн­гө хийхэд ашигладаг байна.
Өмнөхөөс ялгаатай нь то­моохон банкууд өнөөдөр “хүү­ний аварга машин” болж хувиран, уламжлалт банк ердөө алдагдсан урлаг бол­сон байна. Аварга том бан­кууд триллион, триллион долла­рыг мөрийтэй тоглоомын төр­лийн өндөр эрсдэлтэй ажил­лагаанд хариуцлагагүйгээр ашигладаг аж. Хачирхалтай нь АНУ төр засгийнхөө тавьсан өрийг Ерөнхийлөгч Эндрю Джексоны (1829-1837) үеэс хойш төлөөгүй. Харин АНУ-ын өрийн облигацийг эзэмшдэг санхүүчид болон бусад эздэд хүү төлж ирсэн юм. “Иймээс мөнгө хэвлэх эрхийг яагаад төр засаг буцаан авч болохгүй гэж?” хэмээн С.Лендман асуужээ.
Ингэснээр хүнд дарамт болсон татварыг хамгийн доод түвшинд хүртэл бууруу­лах буюу халж болох гэнэ. Тэгвэл инфляцигүй, элбэг хангалуун, баталгаатай амь­дарч, ажилгүйдэл устан, нийгмийн шударга ёс ялах юм. Улмаар эдийн засгийн оргил цагт хэт дээшлэхгүй, хямралын үед доош унахгүй, мөн тоо томшгүй инфляци, хямрал дэгдэхгүй гэнэ. Тэр тусмаа өнөөгийн хямралаас зайлсхийж болох байсан аж.
Санхүүчид хувийн ашиг хонжоо хайж, эрх мэдэл ба мөнгийг гартаа хуримтлуулах гэж л хямралыг дэгдээсэн юм. 1929 онд чухам ийм луйвар л сүйрэлд хүргэсэн. “Хувийнхны гарт төвлөрсөн мөнгө хэвлэх эрх нь зөвхөн сүйрэл, уналт авч ирлээ. Энэ нь АНУ-д хор хөнөөл учруулж, “америк мөрөө­дөл”-ийг үгүй хийн, сая сая хүнийг ядууруулж, цэргийн хүчирхэг аппаратыг ивээн тэтгэж, улмаар улс орнуудыг нэг нэгээр нь сүйрүүлсээр хүн төрөлхтөнийг мөхөх аюу­лын өмнө авч ирлээ. Энэ бүх­нийг зогсоохын тулд, мөн­гө хэвлэх эрхийг ард иргэ­дэд буцаан өгөх асар их ажил хийх хэрэгтэй. “Уолл стритийг эзэл” болон дэл­хийн өнцөг булан бүрт өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнүүд үүнийг гол зорилгоо болговол зохино. Эцэст нь авлигад идэгдсэн улс­төрчдийн тусламжтайгаар санхүүчдийн булаан авсан нийгмийн шударга ёс эргээд ноёрхох юм” хэмээн шинжээч С.Лендман мэдэгдэв.
Жоржтауны их сургуу­лийн түүхч Кэрролл Куигли “Санхүүгийн капитализмын алсын зорилго бол хувийнх­ны гарт төвлөрсөн дэлхийн сан­хүүгийн систем бүтээх явдал. Тэд энэ системийг дэлхийн Төвбанкуудын тус­ламж­тай хянаж, нууц хэлэл­цээ, хувийн уулзалт хийх замаар зорилгоо хэрэгжүүл­сээр. Ардчилсан төдийгүй дарангуйлагч дэглэмтэй Засгийн газруудыг хянаснаар тэд даяаршсан мөнгө, өр зээ­лийг нэг бүрчлэн мэдэж, ул­маар эдийн засаг, улстөр, худалдаа, их гүрнүүдийн бодлогод ноёрхох юм” хэмээн сэрэмжлүүлж байна.
Английн банкны захи­рал асан Жосайя Стамп “Банк­ны систем нь ямар ч хууль­гүйгээр, нүгэл хилэнц дунд мэндэлсэн. Газрыг санхүүчид л эзэмшдэг. Тэднээс бүхнийг хурааж аваад, мөнгө бүтээх эрхийг үлдээе гэж бодъё. Гэвч тэд үзгээрээ ганц зураад л бүхнийг худалдаж авах хангалттай мөнгө бүтээчихнэ. Харин тэднээс энэ эрхийг нь буцаагаад авчихвал тэдний бүх баялаг, минийх ч ял­гаагүй устана. Тэд өөрсдөө ч мөн адил. Ингээд л энэ дэл­хий амьдрахад таатай газар болно. Гэвч та нар санхүүчдийн боол байхыг хүсдэг. Тэр бүү хэл энэ боолчлолынхоо тө­лөө мөнгө төлдөг. Өөрөөр хэл­бэл тэдэнд мөнгө бүтээх боломжийг олгосоор байна” хэмээн шүүмжлэв.
Хамгийн аюултай нь мөн­гөний эрх мэдлийг гар­таа атгасаар байгаа сан­хүү­чид. Эллен Браун “Энэ сүйт­гэгч хүчний хор хөнөөл, ур­шиг дагаврыг улам олон хүн мэддэг болжээ. Холбооны нөөцийн сан бол улсын бай­гууллага биш. Энэ бол ху­вийн банкны мафи бөгөөд бүрэлдэхүүнд нь багтдаг том банкуудын эрхшээлд оршдог” хэмээн тайлбарлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих