Антуан Гризман Мессигийн сүүдэрт тоглохыг хүсээгүй

f1c03290f4e92ef6greatАнтуан Гризман “Барселона”-д очиж Лионель Мессигийн сүүдэрт тоглож, сул нэгэн байхыг хүсээгүй тул “Атлетико Мадрид”-д үлдэхээр шийдсэн гэдгээ хэлжээ. ДАШТ-ий өмнөхөн довтлогч Гризман “Кэмп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд очих нь гэх мэдээлэл хурдтай тарж, “Барса”-гийн олон зуун шүтэн бишрэгчид Францын шигшээ багийн тоглогч эрийг Месситэй хамт гүйж байхыг харна гэхээс тэсч ядаж байсан юм. Гэвч довтлогч эр хувь заяагаа “Атлетико”-д даатгаж, 2023 оны зургаадугаар сар хүртэл тус багт тоглох гэрээ байгуулж орхисон билээ.

Энэ талаар Гризман ““Барселона”-гаас татгалзах хэцүү байсан уу гэж үү? Мэдээж шүү дээ. “Барса” чамайг өөрийн багтаа авахыг хүсэж, чам руу залгаж, зурвас илгээж байна шүү дээ. Гэхдээ одоо байгаа клубтээ чи гол тоглогч нь байгаад, тэд бүх төлөвлөгөөгөө чамтай хамааруулж зохиож байна гэж бодохоор…

Дээрээс нь “Барса”-д очвол би Мессигийн нэг хэсэг нь буюу туслах нь байх болно гэдгээ ухамсарласан. Харин “Атлетико”-д багийн андууд, удирдлагууд маань надтай ирж ярилцаж, цалинг хөлсийг минь ч нэмэгдүүлсэн. Тэд гэр орон чинь энд байна, чи эндээс явах хэрэггүй гэдгийг ойлгуулахын тулд бүхнийг хийсэн. Үнэхээр бэрх цаг үе байлаа, ялангуяа эхнэрээ шөнийг гурван цагт сэрээгээд энэ талаар ярилцана гэдэг бүр ч амаргүй” хэмээн ярьсан юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих