5.5 тэрбум төгрөгтэй 76 гишүүнтэй тэрбумтнууд л өрсөлдөнө

2012 онд Монгол Улсыг 76 хүн л хувааж идэхээр бол­лоо.
Идэх идэхдээ Сонгууль нэрийн дор өнгөрсөн жи­лүү­дийн­хээс ихээхэн хөрөнгө хаяж, ард түмний толгойг эр­­гүүлэх ажилдаа хэдийнэ орц­гоожээ.
Бас хажуугаар нь Сон­гуулийн хуулиа өөрсдөдөө зориу­лаад гаргачихлаа. Ёстой л чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг байдлаар тат­вар төлөгчдийн мөн­гөөр ду­раараа дургиж, дунд чөм­гөөрөө жиргэж сууцгаана.
Ялангуяа 2012 оны төс­вийг батлахдаа маш их та­­наж, хямгадлаа хэмээн ба­руун солгойгүй дуугарч бай­­­сан эрхмүүд ханцуй дот­роо хоёр тэрбумыг сэмхэн ха­­лаа­­салж, ард түмнийг сохор, дүлий гэж басамжлаад ам­жив.
Анх 2000 оноос эхэлсэн 500.000-ын хуваарилалт 2008 онд 500 сая болж, улмаар нэг тэрбумын хэмжээнд хүртлээ хадуурсан. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг тойрогтоо бүтээн байгуулалт хийх нэрийдлээр шоу хийдэг УИХ-ын гишүүдийн башир арга нарийсч, 2012 онд гурван тэрбум төгрөг хүртлээ өслөө. Хэдийгээр 2012 оны төсвийг батлах гэж ёстой шар махтайгаа хатан, үйлээ үзэж, үсээ зулгаалаа хэмээсэн төсөв нь эрхэм гишүүдийн сон­гуулийн сурталчилгаанд зориу­лагдах болсон нь тун гайхалтай.
Гэхдээ дээрх мөнгийг УИХ-ын 76 гишүүн шууд өөрсөд дээрээ хуваарилж нэр зоо­сонгүй. Харин төсөв ерөн­хийлөн захирагчид болох Засаг дарга нартаа хуваарилсан нэрийдлээр өөрсдийн сонгуулийн шоуны хөрөн­гийг яамдуудын төсөвт суулгасан. Нүүрэн дээрээ нэг тэрбумыг орон нутгийнхаа хөрөнгө оруулалтад хандивласан нэр­тэй мөртлөө гурван тэр­бум төгрөгөөр  дөрвөн жилийн­хээ нүүрийг тахлах ажилд тусгуулж орон нутаг руугаа шил­жүүллээ.
Эцсийн дүндээ ингэж тат­вар төлөгчдийн мөнгөөр той­рогтоо сонгуулийн шоу хийх са­нааг хам­тарсан Засгийн га­зарт суугаа түрийвч, ха­лаас, хөнжил нэгтэй  МАНАН бүлэглэлийнхэн гардан зохион байгуулж, хулгайч нохой шиг аашилсан нь энэ.
Түүгээр ч зогсохгүй Сон­гуулийн хуулиа өөрс­дөдөө зориулан гаргаж, нэр дэвших бос­гыг өндөрс­гөөд дөрвөн жилийн хугацаанд 5.5 тэрбум төгрөг халаасалсан УИХ-ын гишүүдтэй ирэх сон­гуульд өрсөлдөнө гэдэг ихээ­хэн иргэний зориг, дун­даршгүй их хөрөнгө хүч шаардагдах бололтой. Тэр ч ут­гаараа өрсөлдөхөд өвдөг чи­чир­мээр нөхөдтэй 2012 онд ана мана, ач тач үзэл­цэнэ гэдэг ихээхэн хүнд­рэл­­тэй байх нь хэн хүнд ойл­гомж­той.
Ялангуяа 5.5 тэрбум төгрөгөөр дөрвөн жил улстөр хийсэн 76 гишүүнтэй ирэх сонгуульд тэрбумтан ч өрсөлдөхөд хэцүү болно.
Ард  түмний мөнгийг өөрс­­дийгөө сурталчлахад зо­риулж, тэр мөнгөөр нь сон­­гууль хийж байгаа УИХ-ын 76 гишүүний энэ мэт явуур­гүй байдлыг тас­лан зог­соох цаг болжээ. Өөрс­дийнх нь баялгийг зарж олсон мөнгөөрөө ингэж сон­гуулиа хийж байгаа улстөрчдийг ард түмэн ажил хийсэн гэж ойлгохоос ар хударгаараа төрийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийж байгааг хойд ууланд хонь хариулж байгаа Дондог өвгөн хэрхэн мэдэх билээ дээ. Ёстой л чадаж байгаа юманд арга байхгүй гэгчээр хандаж байгаа улстөрчдийн амин хувиа хичээсэн УИХ-ын 76 ги­шүүн нэртэйгээр нь Мон­гол Улсын хаанаар өр­гөмж­­лөгд­лөө. Ингэж бол­но гэж үү.
Харин ингэж эрээ цээргүй тат­вар төлөгчдийн мөнгийг улс эх орны бүтээн бай­гуулалтад зарцуулж байна хэмээн хэнхдэг цээжээ балбаж суугаа эрхэм улс­төрчид Сон­гуулийн хууль, 2012 оны төс­вийн хуваарилалтаараа Мон­гол Улсыг тэр чигээр нь хуваагаад идчихлээ шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих