Гадаад яамны Төрийн нарийн Газрын даргатайгаа зодолджээ

0307969dd6485055greatМанай улсын төрийн гадаад бодлогын алтан жолоог сахих ёстой Гадаад харилцааны яамны Төрийн нарын бичгийн дарга Д.Даваасүрэн нь яамны төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр нар архидан согтуурч хоорондоо нударга зөрүүлсэн талаар яамны энгийн ажилтан хүртэл ярих болсон байна. Н.Анхбаяр нь Д.Даваасүрэнг зодон танхайрсан байна. Ер нь Монгол Улсын нүүр царай, үлгэр жишээ болох ёстой дипломатууд маань байсхийгээд л хэрэг төвөгт орох болсоор удаж байна. Хууль бусаар тамхи худалдаалсан хэргээр олон дипломатууд хөөгдөж ирсэн нь саяхан.

Гадаадад буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой тэд өндөр цалин, тансаг амьдралын төлөө хууль бус наймаанд оролцох, мөнгөний төлөө улсынхаа нууцыг ч худалдах болсон. Гэтэл гадаадад буй монголчуудын эрх зөрчигдөж буй талаар өдөр бүр мэдээ гарах болсон. Хамгийн ойрын жишээ гэхэд Эрээн хотод хүүхдээ барьцаанд орхисон асуудал хөндөгдөөд байхад Гадаад Хэргийн Яам мэдээгүй гээд сууж байдаг. Ийм байтал гадаадад элчин сайдаар томилогдохын мөрөөдөл болсон хоёр удирдах албан тушаалтан хоорондоо нударга зөрүүлсэн нь тус яамны үйл ажиллагаа ямар хэмжээнд хүртлээ унасныг харуулж байна. Тус хоёр эрхэм нударга зөрүүлсэн нь гадаадад суух элчин сайдынхаа албан тушаалыг булаацалдсан байж магадгүй талаар тус яамны нэрээ нууцалсан дипломатч бухимдангуй ярилаа.

Дипломат албаны тухай хуулиндаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлж мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ хэмээн заасан байдаг. Гэтэл энэ өндөр хариуцлагатай албаны нэр хүндэд мууг дагуулсан үйлдлийг зарим дипломатчид гаргаж байгаа нь харамсалтай бөгөөд өнөөдрийг хүртэл нуусан дарагдуулсан нь бас нэгийг хэлээд байгаа шиг. Зол болоход тэд ажлын байрандаа архидан согтуурч танхайраагүй ч Д.Даваасүрэн гэх байнга архидан согтуурч ажил цалгардуулдаг сайн эрээр Улсаа төлөөлүүлэхээр ярьж байгаа нь харамсалтай.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: )Ахмад Огноо: 28 October 2018

Аргагүй шдээ!!! Гудамжны жоомнуудыг төрд оруулахаар ингэхгүй яах вэ дээ!!!!!

Нэр: Anonymous Огноо: 29 October 2018

Манай найзын танил элчин нь түүнд байнга л манай элчингиын хүмүүс маг найдваргүй холкбайгаарай, чи тэдэнтэй харьцаж огт болохгүй гээд л онигоо болдог гэсэн, тэгэх тусам манай найз бичсэн бүрээр нь ном хиых гээд хүлээдэг гэсэн ккк

Нэр: ЗОЧИН Огноо: 29 October 2018

нэг нэгийгээ алсан бол,,,,,,

Сэтгэгдэл бичих