Гөөхийнд дуртай сайд багш нарыг эрхлүүлж чадахгүй
Сүүлийн үед caв л хийвэл жагсаал цуглаан зохион байгуулж ажил хаячихдаг хачин зантай болоод байгаа багш нарыг гурван талт хэлцэл хийж арай гэж нэг намжааж авсан.
Гэтэл тэд ажлаа хийгээгүй зүгээр суусан ч сул зогсолтын мөнгөө нэмэгдэл энэ тэртэйгээ хамтад нь авна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах үеэрээ мэдэгдсэн.
Харин НХХ-ийн сайд Т.Ганди ‘Төмөр хатагтай”-н чанга хатуу зангаараа багш нарыг зрхлүүлж чадахгүйгээ, илүү дутуу мөнгө өгөхгүйгээ шулуухан хэлчихсэн. Хэдийгээр гурван талт хэлэлцээрийн ширээнд суухаар тогтсон багш нар даварч өглөөний 09.00 цагт уулзалтаа хийхээр товлосон ч ‘Төмөр хатагтай”-г бүтэн өдрийн хагас хүлээлгэсэн байна.
Ямартай л бухимдсан сайд “Өглөөнөөс хойш гөөхийнөөс өөр зүйл идэлгүй та нарыг хүлээлээ” хэмээн бухимдах вэ дээ. Гэхдээ эрхэм сайдын хэлсэнчлэн сайд үнэхээр гөөхий идэж хүлээсэн үү гэдэгт эргэлзэж гайхах хүн олон байсан шүү.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: