Башар аль-Асад Ялтын олон улсын эдийн засгийн чуулганд оролцож магадгүй
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад Крымийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ирэх оны дөрөвдүгээр сард болох Ялтын олон улсын эдийн засгийн чуулганд оролцох төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн гэж уг чуулганыг зохион байгуулах хорооны дарга Андрей Назаров гэж мэдэгджээ.
“Ялтын олон улсын эдийн засгийн чуулганд оролцохыг минь хориглохгүй, саад болох зүйлгүй бол би оролцох болно” гэж Асад мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр, “энэхүү чуулганд оролцох урилга авсан нь гайхалтай хүндэтгэл бөгөөд ямар нэг асуудал гарахгүй бол би заавал Крымд очиж, ийм том арга хэмжээнд оролцох болно” гэж хэлжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: