Төрийн гурван өндөрлөгт Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэнүүд шаардлага хүргүүллээ
Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүдийн төлөөлөгчид өөрсдийнхөө эрх ашигийг хамгаалах талаар өнөөдөр мэдээлэл хиилээ.
1989-1990 онд өрнөсөн Монголын Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаа үл хайхран манлайлан оролцож, идэвхийлэн зүтгэж байсан нийт 3500 орчим ахмад зүтгэлтнүүдийг төр засгаас ганц ч удаа харж үзэж байгаагүй гэж мэдэгдсэн юм. Бидэнд зүй ёсны шагнал урамшуулал, тэтгэвэр тэтгэмж олгож, нийгмийн халамжид хамруулах ёстой хэмээн ахмад зүтгэлтнүүд үзэж буй ажээ.
Ахмадууд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад энэ талаарх албан шаардлагаа хүргүүлж буй ажээ.
Тус шаардлагад “Нэг удаагийн болон сар бүр тэтгэмж олгох, байр орон сууцаар хангах 1921,1939,1945 оны дайнд оролцсон ахмад партизануудын нэгэн адилаар нийгмийн халамж, үйлчилгээнд хамруулах, Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон насан өөд болсон хүмүүсийн ар гэр, үр хүүхдүүдэд нэг удаагийн тэтгэмж олгуулах ёстой” гэсэн байна.
Энэхүү шаардлагын хариуг ажлын гурав хоногт багтаан албан бичгээр өгөхийг хүсч буй ажээ. Шаардлагыг хүлээн авч доривто шийдвэр хүрэхгүй бол дараагийн арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ.
А.Отгонцэцэг gonews
URL: