Байгалийн гамшиг 81 хүний аминд хүрчээ
Филиппин улсын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрсөн аймшигт хар салхинаас болж амь насаа алдсан хүмүүсийн тоо 81-т хүрчээ. Сүүлийн хэдэн арван жилд болж байгаагүй хүчтэй хар салхи эд материалын ихээхэн хор хохирол учруулав.
Олон тооны байшин нуранги болж, газар тариалангийн олон мянган га талбай сүйдэж, нисэх онгоцны буудлууд нислэгээ хойшлуулсан юм. Их хэмжээний ургац алдагджээ. Одоогоор 60 орчим хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: