МОНГОЛЫН БАЙЛДАН ДАГУУЛАГЧ
Та бүхэндээ Шинэ Ондоо аз жаргалтай, эрүүл энх, үл ялагдах ухаантай байхын ерөөл дэвшүүлье. Яагаад үл ялагдах гэж үү ?!
Би уран зураг сонирхдог санаатай. Ингээд нетээр тэнэж яваад “Монголын байлдан дагуулагч”, “Умрын бүдүүлгүүд” гэсэн дундад зууны их сонирхолтой хятад зургууд оллоо. Бидний олонхи Европт илүү дассан болоод Дорно Дахины урлагийг тааруу мэддэг гэж би боддог юм. Үүнийг Шинэ жилийн наргиант бэлэг болгон сонирхуулж байна
“Монголын байлдан дагуулагч” зургийг нэр нь тодорхойгүй хятад зураач 18 зууны сүүлээр зурсан аж. Эдүгээ эх нь АНУ-ын Индианы Их Сургуулийн номын санд байгаа гэнэ. Тайлбар нь:“монголын байлдан дагуулагч олзны хүүхэнтэй байна. Царай зүсийг нь харвал тэрбээр хятад инь-тэй хийх тулалдаанд ялагдахад бэлэн болжээ” гэжээ. Үнэхээр ч XIII-XY зууны энэ монгол нөхөр ухаанаа тавиад туучихаж, харин ч сэтгэл хангалуун гэж жигтэйхэн харагдана. Өөрөөр яах ч билээ. Хятад хүүхэн ч мань эрд бүхий л авъяас чадвараа үзүүлээд мөд салах шинж алга…
Зураг № 1. Монголын байлдан дагуулагч
Дараагийн бас л нэр нь үл мэдэгдэх зураачийн зурсан “Умрын бүдүүлгүүд” нь цуврал нэлээд олон секс зураг юм байна. Жишээ болгож хоёрхоныг л үзүүлж байна. Энд манай монгол нөхөр хүүхнүүдтэй морин дээрээ үзэж тарж байна. Бүсгүй нь монгол л байгаасай гэж залбирч байна. Аягүй бол булааж авсан хятад хүүхэн байж ч магадгүй. Нөгөө айхтар сэлэм жад, нум сум, хутга шөвөг нь хаана байгаа юм ёстой бүү мэд. Байрлал нь циркчин хүртэл атаархмаар, түрэмгий зан нь илт харагдана. Морин дээр толгойгоо доош харуулаад туршиж байгаа монгол нөхрийн сэтгэлгээг гүйцэх хүн энэ дэлхий дээр байхгүй байх. Сахал үсийг нь харвал нэг их залуу биш, манай УИХ-ын гишүүд, дарга нартай ойролцоо үеийнх бололтой.
Зураг №2. Умрын бүдүүлгүүд 1.
Зураг № 3. Умрын бүдүүлгүүд 2
Эдүгээ ХХI зуун гарсан ч тэр үеийн нөхдүүдийн эрч хүч, бэлгийн өндөр чадавхи, секс фантазид өнөөгийн бид атаархахаас өөр арга алга. Ямар ч гэсэн ихээхэн сургамжтай зураг гэж би ойлгосон…
Сайхан баярлаарай !!!
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 12 дугаар сарын 27.
URL: