МАН-ын удирдах зөвлөл 60 тэрбумын асуудлыг хэлэлцэнэ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /08.01/ 16.00 Төрийн ордонд хуралдахаар болжээ. Хуралдаанаар МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулах эсэх, гишүүдийн ёс зүйн асуудал яригдах байх гэсэн таамаглал улс төрийн хүрээнд байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 60 тэрбумын бичлэг цацагдсан нь өнөөдөр ч яригдсан хэвээр байгаа. Тиймээс 60 тэрбумын асуудлыг хэлэлцэхээр болжээ. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэгд хариуцлага хүлээлгэж магадгүй байна.
URL: