НАМЗХ-ны хамгийн том луйварчин А.Эрдэнэбат нэр,гарал, яс үндсээ сольсон зууны манлай луйварчин аж

А.Эрдэнэбат хэмээх зартай луйварчин эрийн түүх сонины нүүрэн дээр гарахаасаа өмнө худалдагдаж, цахим хуудсанд алга болдог. Монгол улсад төрөөгүй, нэрээ сольсон энэ хүн манай мэдээллийг ч бас хакердан устгахаар оролдоно. Тэрээр хакердах чиглэлээр мэргэшсэн хоёр залууг хөлслөн өөрийнхөө талаарх таагүй мэдээллүүдийг баллуурдах ажил хийлгэдэг. Хэрэв энэхүү мэдээлэл хакеруудын довтолгоонд өртөх аваас УМГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг та бүхний хууль бус үйлдлийг хянаж байгаа гэдгийг хэлчихье.
Өөрийнхөө тухай мэдээллийг арилгуулчихдаг энэ айхтэр эрийн амьдралын түүх өөрөө ч луйвар байж мэдэх.
“Нуклер энержи монголиа” ХХК-ийн ерөнхий захирал гэх А.Эрдэнэбатын хийсэн луйврын хэргүүд юун Чимэдцэрэн, Ц.Түмэнгэрэл. Монгол улсад одоогоор хамгийн зартай луйварчнаар тодроод байгаа А.Эрдэнэбатын одоогоор мэдэгдээд байгаа луйвар 40-50 тэрбум төгрөгт өлхөн хүрнэ. Үндэс угсаа, гарал үүсэл нь тодорхойгүй, Монгол улсын иргэний бүртгэлд төрсөн тухай баримт нь байхгүй А.Эрдэнэбат 1976 онд төрсөн, 35 настай. Аав Амалхаан, өвөө Секэл нар нь шинжаан уйгараас дүрвэн ирж монгол нутагт суурьшжээ. А.Эрдэнэбат казак нэрээ ерээд онд солиулж амжжээ. Нэрээ солиулсан баримт бичиг нь УБЕГ-ын архивт бий. Тэр үед арван хэдхэн  настай байсан ясны луйварчин эрийн толгойд юу эс эргэлдэж, нэрээ солиулсныг чөтгөр л мэдэх биз.
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд тэргүүн болон мандаж явахад нь адгийн луйварчин гэсэн мэдээлэл сонин хэвлэлээр гарч эхлэн тэргүүнээсээ төд удалгүй мултарчээ. Жишээлбэл сонин хэвлэлүүдээр “МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн Амалхааны Эрдэнэбат нь бизнесийн хамтын ажиллагаа, гэрээ хэлцлийн заалт, тохиролцооныхоо сахилга батыг байнга зөрчиж, итгэл эвддэг нэгэн тул түүний зүгээс хамтран ажиллах хөрөнгө оруулалт хийх санал ирсэн нөхцөлд эрсдлээс сэргийлэх, хянамгай байхыг Монголын нийт ард иргэд, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд нөхөрсгөөр сануулж байна. Эрсдэл танаас холуур өнгөрөг” гэсэн “Сэрэмжлүүлэг”-ийг англи, монгол хэл дээр нийтлэгдсэн байна.
Банкны мөнгийг өөрийн юм шиг авч нам болон залуучуудын байгууллагаа тэтгэдэг байсан Чимэдцэрэн, хадгаламж зээлийн хоршооны орлогоороо намдаа өргөл барьж өгч байгаад эцэстээ дампууран холбооныхоо лидерийг гэгээн цагаан өдөр хутгалан алсны улмаас цаазлагдсан Ц.Түмэнгэрэл нарын араас бүр том луйварчин НАМЗХ-ны  дэд тэргүүн хүртэл дэвшсэн нь энэ холбооны ирээдүйн улс төрийн карерийг бүрмөсөн арчих байсан тул МАН-ын удирдлагууд  түүнийг эвтэйхэн зайлуулжээ. Тухай үед А.Эрдэнэбат гэдэг луйварчин байж болзошгүй нөхөр манай НАМЗХ-ны удирдлагад байхгүй гэсэн мэдэгдэл хүртэл хийж байжээ.
Намаа айлгасан намтар нь бүрхэг А.Эрдэнэбат асрамжийн газрын нэрээр гадаадын мөнгөлөг хөрөнгөлөг иргэдийг луйвардан мөнгө салгаж, луйврын амьдралын гараагаа эхэлжээ. Анхны луйвар нь Баянхошуунд асрамжийн газар байгуулах нэрээр япончуудаас олон зуун саяыг луйвардан, авсан мөнгөнийхөө багахан хувиар “мини” асрамжийн төв барьсан байна. Харин хамгийн том луйвар нь манай улсын үнэт баялаг, Стратегийн орд  “Шивээ овоо”-гийн уурхайг цөлмөх төлөвлөгөө нь юм.
Хог, новш, хулгайч нар монголын баялгаар тоглож байгаа эмгэнэлийн том жишээ А.Эрдэнэбатын баяжсан түүх юм. Тэрээр сэтгүүлч Б.Ганчимэгт  БИ НИЙГМИЙНХЭЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦООД ЯВЖ БАЙГАА ЖИРИЙН Л НЭГ БИЗНЕСМЭН ЗАЛУУ ШҮҮ ДЭЭ” гэсэн ярилцлага өгчээ. Бодвол өөрийнх нь булхай үерийн ус мэт сад тавин задарч эхлэхээр өндөр үнэ төлөн ярилцлага өгсөн биз.
А.Эрдэнэбат манай улсын Засгийн газрыг хүртэл луйвардаж чаджээ. Монгол улсын төрийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон “Шивээ Овоо”-гийн уурхайн лиценз хувийн компаний мэдэлд шилжсэн тухай олон нийт, тэр бүү хэл Засгийн газрын Тэргүүн Шадар сайд нь ч саяхан мэджээ.  “Шинэ Шивээ” ХХК- нь   13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрлийг  “Эрдэнэс MGL” ХХК-д шилжүүлж, 2008.09.03-ны өдөр гэрээ болгон баталгаажуулжээ. Засгийн газрыг төлөөлж ҮХЯ-ны дэд сайд байсан одоогийн МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, “Шинэ Шивээ” ХХК-г төлөөлж захирал А.Эрдэнэбат энэхүү гэрээг үйлдсэн байна. Энэ явдал сонгуулиас өмнөхөн болжээ. Өмнө нь А.Эрдэнэбатын “Шинэ шивээ”  ХХК төрийн мэдлийн лицензийг өөрийн мэдлийн болгосон байжээ. Ямар арга залиар гэдэг нь нууц. Луйвартаа тухайн үед Говьсүмбэр аймгийн Засаг дарга байсан Болд гэдэг хүнийг ашиглажээ. Тухайн үед түүнийг хэдхэн төгрөгөөр хуураад лицензийг авч чадсан А.Эрдэнэбатын луйварт оролцсоноосоо болж Засаг дарга Болд суудлаасаа өнхөрч, одоогоор Улаанбаатар оюутны байрнаас хөөгдөн туугдан эхнэр хүүхэдтэйгээ дүн өвлийн хүйтэнд гудамжинд гарах нь холгүй муухан амьдарч яваа аж. Мөрөөрөө ажлаа хийж явсан хүнийг луйвартаа хутган амьдралыг нь орвонгоор нь эргүүлжээ.
Энэ луйврыг эсэргүүцсэн нутгийнхны эсэргүүцэл сонгуулийн үеэр гарсан тул иргэдийн хэл амыг дарахын тулд ийнхүү “Эрдэнэс MGL” ХХК-д шилжүүлсэн болгож жүжиглэжээ. Энэ бол мэдээж өнгөлөн далдлалт.
Гэрээнд зааснаар Засгийн газар  доор үүргүүдийг гөлөг мэт хүлээсэн байх юм.
•    Нөөцөд авахгүй байх
•    Тусгай хэрэгцээнд авахгүй байх
•    Тусгай зөвшөөрлүүдийн талбайн хил, хязгаарт ямар нэг байдлаар өөрчлөлт оруулахгүй байх.
•    Тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг хууль бус үндэслэлээр цуцлахгүй байх
•    Тус талбайд хэрэгжүүлэх төсөлд төрийн оролцоо оруулах санаачлага гаргахгүй байх, шаардлагатай тохиолдолд “Шинэ Шивээ”ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах
•    Дээрх талбайнуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэгт баталгаа гаргах зэрэг үүрэг хүлээсэн нь өнгөлөн далдалдсан хуурамч гэрээний агуулгыг илэрхийлж байна.
А.Эрдэнэбат нь ханилж яваа нөхрөө ч луйварддаг. “Нуклер энержи монголиа” компанийн мэдэлд байдаг Архангайн Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын уулзварт байрладаг Далтын овоо буюу Асар ууланд байрладаг ордод хайгуулын ажил явуулах тусгай зөвшөөрөл авч өгсөн найз Ц.Соёмбын долоон сая долларыг луйвардсан нь шүүхэд маргаан болсноор түүний гэмт хэргүүд илэрч эхэлсэн байна. Харамсалтай нь хууль шүүхийнхнийг луйвраар олсон мөнгөөрөө угжин өөрийн талд шийдвэр гаргуулж амташсан байна.
А.Эрдэнэбат нь “Нуклер энержи Монголиа” ХХК-ийг байгуулахад хөрөнгийн баталгаа гаргаж өгсөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг залилж, компанийн хамтран эзэмшигч болох Ц.Соёмбыг мэхэлсэн аж. Мөн дээрх хоёр ордынхоо лицензийг ашиглан хөрөнгө оруулалт татах нэрийдлээр гадаадын хэд хэдэн улсын хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн хэрэгт орооцолдсон гэх үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх тасагт удаа дараа шалгуулж байсан байна.
Одоо түүнд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж байгаа юм. Дээрх хэргийг өмнө нь гурван ч удаа хэрэгсэхгүй болгох хүсэлтийг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж байсан бөгөөд тухай бүрт нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаар хэргийг дөрөв дэх удаа “уншиж” байгаа нь энэ гэнэ.
А.Эрдэнэбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт удаа дараа гарсныг  хохирогчид нь хууль хяналтын байгууллагынхныг “худалдаж авсан”-тай нь холбон тайлбарлаж байгаа юм.   А.Эрдэнэбатад холбогдох хэргийн хавтаст материалд Япон болон зүүн өмнөд Азийн зарим орны хүмүүсийг хохирогчоор тэмдэглэсэн байна.
Эдний дотор БНХАУ-ын нэрт жүжигчин бидний мэддэг “Хуан жу гэг” киноны гол дүр Жао Вэйгийн нөхрийн нэр байжээ. Монголд хөрөнгө оруулалт татах нэрийдлээр хятадын том бизнесменийг хууран мэхэлсэн бололтой.
А.Эрдэнэбат ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, одоогоор төрийн тусгай хамгаалалтын даргаар ажиллаж байгаа Ц.Уугангэрэл, нийслэлийн прокурор Ц.Мөнхбат нарын худалдаж авч, бүх булхай луйвраа дардаг байна. Гэвч А.Эрдэнэбатын луйвар даравч далдайж, булавч бултайж байгаа тул улс төрд шургалахыг завдаад баригдсан тул эхнэрээ улс төр лүү ямар ч үнээр хамаагүй зүтгүүлж эхэлжээ. Түүний эхнэр П.Анужин МАН-ын бага хурлын гишүүнээр саяхан гэрлийн хурдаар сонгогдож, НАМЭХ-ны удирдах зөвлөлд орж амжжээ.
Тураах төвийг ажиллуулж байсан П.Анужин хатагтай “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэг хөтөлдөг. Тэрээр энэ нэвтрүүлгийн бүх хөрөнгийг өөрөө санхүүжүүлдэг гэнэ. Өөрөө ч  юу байхав луйврын мөнгөөр гэсэн үг. П.Анужин гэдэг эмэгтэй нөхрийнхөө гэмт хэргийг нуун дарагдуулахын тулд Монгол туургатны зуун алдартай хүнийг шороотой хутгаж байна.
Энэ эмэгтэйн ийнхүү улс төрд улайран хөрөнгө хаяж буйн цор ганц шалтгаан нөхрийгөө улс төрийн нөмөр нөөлөгт оруулах явдал. Нөхрийнх нь хамгаалалт болсон авлигачин хуульчид хүчин мөхөсдөхийн цагт бохир мөнгөөр улс төрд том байр суурь эзлэхийг санаархан улайрч байна.
А.Эрдэнэбатын хамгаалал болдог авлигач хуульчдыг Ц.Энхтайван шоронгоос бичсэн захидлаараа зарлаж байсан юм. Н.Энхбаярын гар хөлийн хүмүүс болох М.Ганболд нарын үнэн төрхийг тэрээр   “Мөрөн, ЭЦГ-ын дарга М.Ганболд, гуравдугаар тасгийн дарга хурандаа Уугангэрэл нар эртнээс бусад компанитай янз бүрийн бизнес хийдэг, захиалгаар нь ажилладаг байсан. ЭЦГ-ын дарга М.Ганболд, Ц.Уугангэрэл нар “Буян”-гийн Жаргалсайханаас 150 сая төгрөг авч байсныг нь тухайн үед “Буян”-тай ажиллаж байсан зарим хүмүүс гэрчилдэг. Ганболд нь Төмөр замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж  байхдаа спиртийн наймаа хийж баяжсан. Түүний хадмын хашаанд болон эхнэрийн ах Гантөмөрийн хуучин байшинд спиртийн том том савнууд пиг дүүрэн байдаг байсан гэдэг. Нэг удаа Ганболд жип машинтайгаа архи спиртээ зөөж байгаад 17 дугаар сургуулийн дэргэд цагдаад шалгагдаж үнэмлэхээ үзүүлж мултраад цуг явсан хүмүүстээ “Балрах шахлаа. Төмөр замын цагдаагийн дарга гэж байж л нэг юм саллаа” гэсэн байдаг. Зургаан жилийн өмнө М.Ганболд нь эхнэр Алтанцэцэгийн хамт “Бүрд”-ийн агуулах дахь спиртийг ус болгох гэмт хэрэг үйлдэж баригдаад эхнэр Алтанцэцэгээ хэргээс бултуулж байжээ.

Дотнын найз, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Уугангэрэлтэй уржнан жил маршийн тэмцээний үеэр хоёулаа согтуу зодолдож, төр засгийнханд агсан тавьж, буу гарган буудаж байсан тухай мэдээлэл ирж байжээ” зэргээр захидалдаа бичжээ.
М.Ганболд, Ц.Уугангэрэл нар нь найз нөхөд төдийгүй авлигын хамтрагч нар ажээ. М.Ганболд нь Н.Энхбаярын багын найз тул ийнхүү даварсан авлигач болон тодорсон байна. Эндээс харахад А.Эрдэнэбат нь “авлигын загалмайлсан эцэг” Н.Энхбаяртай холбоо сүлбээтэй байж ч болзошгүй юм. Хэргийнх өмгөөлөгчөөр ажиллаж хуулийн цоорхойгоор бултах арга залийг “Ананд Батзаяа” Хууль зүйн компанитай, эхнэрийнх нь ойрын хамаатан Батзаяа нь гардан гүйцэтгэдэг байна.
Нэрээ сольж, казах үндэстнээсээ урвасан А.Эрдэнэбат шашнаасаа ч урважээ. Казах иргэд лалын шашинтан байдаг бол тэрээр улааны шашныг бадруулагчаар тодрохоор оролдох болж. Хэрэг төвөг нь баригдаад хэцүүдэхийн цагт улааны шашнаар түрээ барин бусдыг дарамтлах гэсэн башир санаа ч байж магад. Жуковын музейн хойд талд Улааны ёсны жодын Тарвилан сүмийг барихад багагүй хөрөнгө зарцуулан тус сүмийн хамба Т.Ариунболдтай хамт авахуулсан зургаа хэвлэлд өгөн дөвчигнөсөн байх юм.
Эхнэрийн хамт хятад сургууль төгссөн, хятадаар ус цасшиг ярьдаг, монголоор бичиж чаддаггүй А.Эрдэнэбат казах , монгол, хятад ямар ч гаралтай ба монголчуудыг, монгол төрийг луйвардсан НАМЗХ-ны удирдах зөвлөлд одоогоор хамгийн том “хулгайч”-аар тодроод байна.

Үргэлжлэл бий…
Б.Жонон

URL:

Сэтгэгдэл бичих