АТГ-аас Ч.Саранзаяаг 150 сая төгрөгийн авлигын асуудлаар шалгаж байгаа юу…
Нэгэн эрхэм Д.Гантулгын нэр хүндийг унагах зорилгоор 150 сая төгрөг өгсөн гэх хэргийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болов. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Д.Ганттулгын хэрэгтэй холбоотой бүх асуудлыг манайх шалгаж байгаа. Прокуророос тэрхүү хүчингийн хэргийн шалгаж байгаа шинжээч, цагдаа, мөрдөгч зэрэг хүмүүстэй холбоотой хэргийг албан тушаалын хэрэг гэж үзээд харьяаллыг нь манайх руу шилжүүлсэн. Яг таны өөрийн тань асуусан 150 сая төгрөгийг өгсөн, авсан асуудлыг одоогоор хэлэх боломжгүй байна. Яагаад гэвэл тус хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас хэлэх боломжгүй” хэмээн хэлэв. Ийн АТГ-аас ямартаа ч энэ асуудлыг үгүйсгэсэнгүй. Тэгэхээр Ч.Саранзаяаг 150 сая төгрөгийн авлигын асуудлаар шалгаж байгаа нь үнэн бололтой.
Эх сурвалж: www.SETGUULCH.mn
URL: