Ч.Сайханбилэг “ангийн анддаа” томров
Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсанд Х.Тэмүүжин гишүүн бухимдаж “Авлигаа аваад энэ сонгуулийг дуусгамаар байна гэж зарла.
Бөөн авлигачид байж. Үнэн ш дээ. Та нар Засгийн газартайгаа хамтарч болно.
Ууж иддэг юман дээрээ ингэж хамтарч болохгүй” гэж хашгирлаа.
Харин төслийг хойшлуулах санал гаргасан Ч.Сайханбилэг “Чи ганцаараа авлигатай тэмцдэг нь юм уу.
Жижиг улстөр хийх гэж байгаа бол гудамжиндаа гарч орил, за юу” хэмээн “ангийн анддаа” томров.
Ц.Цэцэг
Эх сурвалж: “Монголын Үнэн”
URL: