Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн насанд хүрээгүй хүү 3.2 сая ам доллар, 3 сая юаны хадгаламжтай

712-152756410656939b00-f77e-4785-9a2c-b10ada9730ceУИХ-ын чуулганы 05.24-ний нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилсон билээ. Тэдний нэг нь “Би 2 жил аймгийн Ардчилсан намын хорооны даргаар ажилласан тул улс төрийн мэргэшилтэй” хэмээн өгүүлж, олныг гайхшруулсан Ц.Нанзаддорж юм. Ц.Нанзаддорж нь 1962 онд төрсөн. 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, 2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд “Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2010-2012 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016 оноос “BOD” ХХН хуулийн формд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж. Түүний 2015 онд АТГ-т мэдүүлснээс нь харахад тэрээр 10 га болон 1125 м.кв хоёр газартай ба үнэлгээ нь 122 сая төгрөг. LEXUS машинтай. “Фловерс” хотхонд 534 сая төгрөгийн үнэтэй 197.78 метр квадрат байртай. “Бобоми”, “Сарны титэм”, “Гурван гол холдинг” компаниудад нийт 5 тэрбум орчим төгрөгний хувьцаа эзэмшдэг. Нэн сонирхолтой нь түүний 2011 онд төрсөн хүүхдийн нэр дээр Худалдаа Хөгжлийн Банкинд 2.3 сая ам доллар болон 3 сая юаны хадгаламж байдаг ажээ. Түүнийг Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсонд мэргэжлийн хүрээнийхэн нь ам муутай байгаа билээ.

Э.Мягмар
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих