УИХ-ын 56 гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдлоо
ХХААХҮЯ-аас зарлагдсан тендер зөвхөн эрх мэдэлтэнгүүдийн гарт очдог болж. Үүний нэг том жишээ нь саяхан зарлагдсан Жижиг дунд бизнес эрхлэгч зориулсан тендер юм. Уг нь 2018 онд улсаас төсвөлсөн 70тэрбум төгрөгийг Жижиг дунд бизнес эрхлэгчдийн санд төвлөрүүлсэн.
Үүнд оролцохооор 1035 төсөл ирснээс ард түмнээс ирүүлсэн 300 төсөл шалгаруулагдах ёстой байлаа. Харамсалтай нь 125 төсөлд дээрх 70 тэрбум төгрөгийг олгохоор болсон байна.
Хөдөө аж ахуйн яамнаас шалгарсан гэх өнөөх 125 төсөл нь УИХ-н 56 гишүүний албан газрын үсэг тамга тэмдэг бүхий цохолтоор шууд олгогдохоор болсон байна. Эдгээр шалгарсан команий 122 нь Улсын их хурлийн гишүүдийн ойр дотны ах дүүс хамаатан садан өөрсдийн компаниудад олгосон гэнэ. Эдгээр нь баримтаар нотлогдоно.
Өмнөх хөдөө аж ахуй сайд асан Сэргэлэн нь 2017 онд хувиарлагдсан 49 тэрбум төгрөгний 30 тэрбумд тендер нэртэй шууд олголт зарлаж УИХ-ын дарга М.Энхболдынхоо захиалгын команиудад олгосон гэх юм.
Энэ оны 70 тэрбум төгрөг ард түмэнд очихоосоо нэгэнт өнгөрч УИХ-ын нэр бүхий 56 гишүүдийн цохолтоор тэдний ах дүү найз нөхдийн аж ахуй нэгжүүдэд аль хэдийн хувиарлагдан очиж өнөөдрөөс мөнгө нь тэдний данс руу шилжиж эхэлсэн байна. Эдгээр гишүүдийн албан тушаалаа урвуулан ашиглаж оролцох ёсгүй бизнесийн шалгаруулалтанд нөлөөлсөн баримт нь гар хөлийн үсэгтэйгээ албан бичиг тамгатайгаа Хөдөө аж ахуйн яаманд хадаглагдаж байгаа юм байна.
Энэ мэтчилэн тендер нэртэй ил цагаан луйвар үргэлжилсээр л байна. Харамсалтай нь энэ мэтийн луйварыг шалгадаг хуулийн байгууллага алга. Өнөөх айхтар АТГ, болон цагдаагийн байгууллагын мөрдөгчид нь Хөдөө аж ахуйн яаман дээр очоод 56 гишүүний гэмт хэрэг үйлдсэнээ нотолсон албан баримтуудыг очиж баримтаар хураан авахгүй өнөөдрийг хүртэл юу хийж суудаг байна аа.
Эх сурвалж: http://tug.mn/p/20/show/26303
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ингээд орхиж болохгүй дээ, хэзээ энэ бүхнээс ангижирах вэ, М. ЭНХБОЛД дарга ямар их ёс суртахуунгүй хүн вэ