Хүн барьцаалсан Д.Энхээгийн хурал завсарлалаа
Багануур дүүргийн харьяат 25 настай Д.Энхээгийн хүн барьцаалж хөнөөсөн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр 11.00 цагаас эхлэн хэлэлцэж дөнгөж сая завсарласан аж.
Яллагдагчаар татагдсан Д.Энхээ нь өнгөрөгч зургадугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэрэгт холбогдсон юм. Түүнийг эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16-аар яллажээ. Одоогоор шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна.
URL: