Оросууд манай долдугаар сарын 1-ний алдааг давтлаа

Төрийн Думийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд Москва хотыг нураах нь. Сөрөг хүчнийхэн түүхэндээ хамгийн өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, бараг 10 орчим мянган хүн цуглуулж чадсаныг албан бус эх сурвалжууд тооцоолжээ. Санал хураалтын дүн гарсны маргааш буюу уржигдар эхэлсэн жагсаал өчигдөр мөн үргэлжиллээ. Хүчнийхэн жагсаал зохион байгуулсан этгээдүүдээс гадна 500 гаруй хүн баривчлаад байгаа юм.

-Албаны хумүүст мэдэгдэж, шаардагдах зөвшөөрөл аваагүй учраас эсэргүүцлийн арга хэмжээг хүчээр тараах нь зүйн хэрэг хэмээн цагдаа нар мэдэгдсэн. Эсэргүүцлийн арга хэмжээ цаг тутамд олон нийтийг хамарсан үймээн самуун болон хувирах хандлагатай байгаа учир цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байгаа юм. Арга хэмжээнд улстөрч Борис Немцов, “Нэгдэл” хөдөлгөөний тэргүүн Илья Яшин, блогчин Алексей Навальный тэргүүтэй сөрөг хүчнийхэн бүгдээрээ оролцжээ. Борис Немцовыг баривчилсан ч төд удалгуй сулласан аж. Сонгуулийн долоон хувийн босгыг давж чадаагүй улс төрийн хүчнүүд арга хэмжээг сүржин болгохын тулд залуучуудын хөдөлгөөн, холбоо бүлгэмийн гишүүдийг хамруулжээ.
Москвад зөвхөн сөрөг хүчнийхэн гудамжинд гарч, бухимдлаа илэрхийлээд байгаа хэрэг биш юм. Нөгөө талаас эрх баригч нэгдсэн Орос намын дэмжигчид жагсаал зохион байгуулж, сөрөг хүчнийхэнтэй мөргөлдөх аюул нүүрлээд байна. Талууд хоорондоо нэг бус удаа мөргөлдсөн ч цагдаа нар цаг тухайд нь таслан зогсоосон аж. Жагсаалын талаарх мэдээллийг телевизийн нэг ч сувгаар дамжуулаагүй нь гэртээ тайван суух иргэдийг үймээнд оролцуулахгүй гэсэн зорилготой хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байв.
Сонгуулийн дүнд бухимдсан иргэд мөн Санкт-Петербург хотод цугларчээ. Энд мөн 60-аад хүнийг баривчлан, түр хорих газарт шилжүүлсэн байна.
ОРОСЫН “ДОЛДУГААР САРЫН 1”
Уржигдар Оросын нийслэлд үүссэн жагсаал манай долдугаар сарын 1-ний хар өдрийг санагдуулж байв. Гол ялгаа нь гэвэл Монголын Засгийн газар үймээн даамжрахыг хараад суусан бол Оросын эрх баригчид цэрэг цагдаагийн хүчийг ашиглаж байна. Манай хүчнийхэн нэгэнт улангассан жагсагчдын эсрэг гал нээж, таван хүнийг хөнөөсөн бол оросууд байдал хурцдахаас сэргийлж, 500 хүн баривчилжээ.
Долдугаар сарын 1-ний арга хэмжээ ид эхэлж байхад “болж” гэж дотроо бодсон хүн цөөнгүй байх. Харш эмгэнэлт явдлын дараахан сөрөг хүчний үйпддийг дэмжих хүн бараг байгаагүй. Адгууслаг чанар, шуналын сэтгэлдээ хөтлөгдсөн хүмүүс чухам юу хийж чаддагийг монголчууд хараад шооконд орсон биз.
Үймээнд ард түмний бодит төлөөлөл оролцсон уу, хэрэв тэгсэн ч гэсэн тэд сонгууль луйвардсан намын байрыг шатаах нь зүйтэй юу гэдэг асуултад хэн ч хариулж чадахгүйн адил Оросын парламентын санал хураалтын дараах мөргөлдөөнийг шүүх боломжгүй мэт.
Гадаадын ажиглагчид Думийн сонгуулийн үеэр эрх баригчдын хийсэн үй түмэн булхайг илрүүлсэн хэмээн мэдээлсэн. Дараа нь энэхүү баримт мэдээллээ жагсагчдад илгээн зүрхийг нь хөөргөж, өрнөдийн хэвлэлийг “Путишй дэглэм нурлаа” гэхмэтсүржин нийтлэлээр бөмбөгдөж эхлэв. Цагаан ордон тэргүүтэй өрнөдийн эрх баригчид Нэгдсэн Орос намын боддогыг хатуу чанга хэмээн шүүмжилдэг тул сонгуулийн эсрэг жагсаалыг дэмжиж, тэднийг баривчилж буй явддыг ардчилал, хүний эрхийг ноцтой зөрчсөн аймшигтай хар нүгэл хэмээн үзжээ.
СОНГУУЛИЙН ХАМГИЙН ОНОВЧТОЙ АРГА
Умард хөршид саяхан болсон санал хураалт нь сонгуулийн ур дүн арга барилаас төдийлөн хамаардаггүй үзэмжийн асуудал. Эрх баригчид Сонгуулийн төв комиссын ажилтнуудыг өөрийн талд ажиллуулснаар ялж чадааа” хэмээв.
Ингэснээр сонгуулийн үеэр хараа хяналт тогтоож чадаагүй байж, дараа нь үймээн дэгдээсэн Оросын сөрөг хүчнийхэн манай долдугаар сарын 1-ий алдааг давтаж буй хэрэг юм. Сонгуулийн шударга арга барил гэж байхгүй, харин сонгуулийг үнэн шударга явуулахыг хянах боломжтойг бид дахин харлаа. Иймээс бид ирэх сонгуулиар өөрсдийн болон умард хөршийнхөө алдааг дахин давтахгүйн тулд эртнээс хичээх л үлдэв.
Ж.ДАШ
Эх сурвалж “Өдрийн шуудан” сонин

URL:

Сэтгэгдэл бичих