А.Ундраа гишүүн 2 сая төгрөгийн зардлаа МУИС-ын оюутнуудаас гаргуулсан уу

УИХ-ын гишүүн А.Ундраа БНСУ-д ажиллахдаа МУИС-аас “томилолт” авч зардал гаргуулсан гэсэн мэдээлэл хэвлэлээр нэг шуугиж эхэллээ. Тодруулбал БНСУ-ын дээд боловсролын эрх зүйн орчинг судлах зорилгоор тус улсын Боловсролын яам, Сөүлийн Үндэсний их сургуулийн захирал удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, тус сургуулийн кампустай танилцах, засаглалын менежментийг судалж МУИС-ийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлэхээр 2018.03.26-.30-ны өдрүүдэд ажиллахын тулд 2 068 500 /хоёр сая жаран найман мянга таван зуун төгрөг/ гаргуулсан байх юм. Уг нь УИХ-ын гишүүн хүн энэ зэрэг зардлыг өөрөөсөө гаргаад явчихаар чадалтай хүн. Тодруулбал, УИХ-ын гишүүн сард 1.2 сая төгрөгийн цалин авдаг. Дээрээс нь сардаа шатахууны мөнгө гэж 500 000 төгрөг авдаг. Үүн дээрээс гишүүн бүр жилд хууль сурталчилна гэж 90 гаруй сая төгрөг өгдөг. Тэгэхээр энэ орлогыг нь бодоод үзэхээр, А.Ундраа гишүүний ХОМ-ийг харсан ч оюутны төлбөрөөр үйл ажиллагаагаа жигдэлдэг МУИС-иас хоёр сая төгрөг гаргуулж зөвлөмж өгөөд байх шаардлагагүй баймаар…гэсэн байна. А.Удраа гишүүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргийнхний итгэлийг өвөртлөн гарч их хуралд бүсгүй.

http://paparatsi.mn/13y3


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 May 2018

Oyutnii tetgeleg ugluu gesen uuruu avaa yu, wvluuleg uu?

Сэтгэгдэл бичих