О.Магнай: 2012 онд Хувьсгал хийнэ. Бүх хариуцлагыг нь би хүлээнэ

“Эрүүл Нийгэм” иргэний хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байсан О.Магнай сүүлийн үед АН-ын удирдлагуудтайгаа илтэд зөрчилдөх болжээ.
Арав гаруй хоногийн өмнө болсон уулзалтын үеэр Н.Алтанхуяг : “Н.Энхбаяртай нийлж, элдэв юм ярьж явахаа боль. Баянголд нэр дэвш. Санхүү, зохион байгуулалтынхаа асуудлыг яаралтай шийд” гэсэн санал тавьсан ч О.Магнай : “Чамаас тойрог гуйхгүй. Тэр тоглоомын УИХ-д чинь орох ч үгүй” хэмээн хариу дөвчигнөжээ.
Үүнийгээ ч батлан, өчигдөр телевизээр ярилцлага өгөхдөө :
“Би 2012 оны УИХ-ын сонгуульд ямар ч хэлбэрээр оролцохгүй. Харин сонгуулийн дүнд  эрх баригчид ямар нэгэн засвар гарах юм бол хатуу тэмцэл өрнүүлнэ. Хувьсгал хийнэ.
Хувьсгалыг би удирдана. Бүх хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Б.Ганбат


URL:

Сэтгэгдэл бичих