Бразиль Европт туслахаар боллоо
Европын өрийн хямралыг намжаахын тулд хөгжиж байгаа орнууд туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ, гэхдээ нэг болзол тулган тавьж байгаа бөгөөд түүндээ Дэлхийн валютын сан дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүсчээ.
Энэ тухай Бразилийн сангийн сайд Гиду Мантега мэдэгдсэн байна. “Олон улсын валютын санд бидэнд хандаж тусламж хүсч байгаа нь их таатай санагдлаа. Ингэж хандахдаа бидэнд мөнгө өгөх гэж байгаа бус харин ч эсрэгээр тусламж хүсч байгаа нь үнэхээр сайхан хэрэг” гэж тэрээр ихэд ёжлонгуй хэлсэн юм.
Гэхдээ энэхүү тусламжийн хэмжээний талаар одоогийн байдлаар мэдээ алга байгаа бөгөөд хөгжиж байгаа Орос, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг орнууд багтдаг БРИКС-ын хэмжээнд эхлээд хэлэлцэх юм байна.
Өнөөдрийн байдлаар Бразиль нь улс 351 сая ам.долларын валютын нөөцтэй бөгөөд их эртнээс эхлээд Олон улсын валютын санд даацтай саналтай болохыг эрмэлзсээр ирсэн билээ.
Бразиль нь 2002 он хүртэл Олон улсын валютын сангаас байнга тусламж авч ирсэн боловч мөн оноос эхлээд эдийн засаг нь тогтворжиж үсрэнгүй хөгжих болсон юм. Ингээд зогсохгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас хамгаалах арга хэмжээ авч чадсан байна.
Т.Бүрэн
URL: