Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгэлээ

Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Энхбаярын хүсэлтийг Улсын Дээд шүүх 12 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд тус намыг улсын бүртгэлд бүртгэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн   тул Хөдөлмөрийн Үндэсний нам/ХөҮН/-ыг  улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ.
Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн Үндэсний намд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардууллаа.

Дашрамд дурдахад тус нам бүртгүүлэх хүсэлтээ өмнө нь гурван ч удаа Дээд шүүхэд ирүүлж байсан бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тухай бүрт нь бүртгэхээс татгалзаж байсан юм.

Б.Тэлмэн


URL:

Сэтгэгдэл бичих