Нэймарын бэртэл маш ноцтой

9e83f91060f39d4dgreatФранцын хөлбөмбөгийн “ПСЖ” багийн довтлогч Нэймар бэртэл авсан хөлөндөө мэс ажилбар хийлгүүлэхээр Бразилд очсон байна. 26 настай хөлбөмбөгч Рио-де-Жанейро хотын нисэх онгоцны буудалд Бразилийн шигшээ багийн эмч нарыг дагуулчихсан тэргэнцэртэй бууж ирсэн аж.

Нэймарт хагалгаа хийх Бразилийн шигшээ багийн эмч Родриго Ласмар “Энэ бол зүгээр ч нэг хугаралт биш, харин тавхайн голд байрладаг чухал ясны хугарал. Өчигдөр бид нар Парис хотын эмнэлэгт дахин шинжилгээ хийлгэхэд бэртлийн ноцтой байдал дахин нотлогдсон. Мэс ажилбар хийхээс өөр арга байхгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих