Шатаж байгаа гэрээс 3-5 насны 2 хүүхдийн амь насыг аварсан сайн үйлстэн
2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Даланзадгад сумын 6-р багт айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар цагдаагийн алба хаагчдыг очиход Даланзадгад сумын иргэн Тайжууд ургийн Цэнд-Очир овогтой Батцолмон нь шатаж байгаа гэрээс 3-5 насны 2 хүүхдийн амь насыг аварч галыг унтрааж, онцгой гавъяа байгуулсан байна.
Ц. Батцолмон нь галын аюулаас бага насны хүүхдүүдийг аврахдаа өөрийн амь насыг үл хайхран биендээ түлэгдэлт авсан бөгөөд хүүхдүүд мөн түлэгдэлттэй одоо Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлүүлж байна.
Иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Цэнд-Очир овогтой Батцолмонд талархал илэрхийлье.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Yostoi mundag! Bayar hurgei!