“Хөх Монгол” бүлгэм : Лүй.Гансүх, Д.Зоригт нарын сайдуудын үсийг хусна шүү

“Хөх Монгол”бүлгэмээс  өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тус бүлгэмийнхэн Оюу толгойн гэрээтэй холбоотой УИХ-ын нэр бүхий 56 гишүүнд  захидал илгээх гэнэ.

Захидалд  “Монголын ард түмнийг олон жилийн туршид тэжээх ёстой Оюутолгойн орд газрын гэрээ нь ихээхэн хуудуутай төдийгүй харийнханд ашигтай Монголын ард түмэнд халгаатай гэрээ болсон гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдэж байна. Тиймээс Монголын ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн гэрээг өөрчлөх, хамгийн багадаа Монголын тал ашгийн 60 хувийг эзэмших бүрэн эрхтэй байх талаар гэрээг өөрчлөхийг шаардаж  байна” хэмээн өгүүлжээ.

Мөн  тус орд газарт ажиллаж байгаа Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, Хятад ажилчдын тоог хязгаарлах шаардлагатай байгаа тухай ч уг шаардлагад тусгажээ.

Хурлын үеэр тус хөдөлгөөнийхөн  ” Харийнхантай садарласан эмсийн үсийг хусаж чадсан юм. Харийнхантай хуйвалдаж буй сайдуудын үсийг ч бас хусаж чадна шүү” хэмээн мэдэгдсэн юм.

Б.Отгонбат


URL:

Сэтгэгдэл бичих