Энэ өдрийн зурхай /2017.12.22/

20509Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 4. Сугар гараг.  Булаагч одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.

                          Барилдлага: Шид   Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй             Суудал: Хий                             

Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл болох улирал 01 цаг 52 минутад эхэлнэ. Ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний, хүч сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр ихээхэн зарлага гарах тул тусламж хүссэн хүнд зээл бүү олго. Хэрэв та ажлаасаа гарахаар шийдсэн бол ирэх жил ажлын шинэ байр хайх том асуудал үүсч болохыг анхаар. Орлогын хуучин эх үүсвэрт найдах нь таныг үйл ажиллагааны шинэ төрөлд шилжихэд саад учирч болзошгүй.


ҮХЭР (4/20-5/20)

Биеийн эрч хүч нэмэгдэх бөгөөд тогтворгүй зангаа дарах хэрэгтэй. Эргэн тойрны байдал идэвхитэй байхад хүргэнэ. Ухаалаг байх юм бол амжилтанд хүрэх болно. Гутрангуй үзэл, гуниглах хандлагыг няцааж зоригтой байх хэрэгтэй. Удирдан зохион байгуулах, таны хийхийг үргэлж хүсч байсан зүйлээ хийх боломж гарч болзошгүй бөгөөд сэтгэл ханамжыг өгөх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны эрч хүч бага зэрэг буурсан ч ажлаа зохицуулж чадвал орой гэхэд тайвшруулна. Албан тасалгаа тохижуулах, хугацаа хэтэрсэн төлбөрөө хийх, захидал, электрон шуудандаа хариу бичих цаг гарга. Ашигтай, зөв арга барил дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь амжилт олоход тань чухал хөшүүрэг болох болно. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, төсөл төлөвлөгөө тань таны бодож байснаас ч илүү амжилт олох болно. Эрүүл мэнддээ анхаарч дасгал сургуулилт хийхэд цаг гарга.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амьдралын хэмнэл тань хурдассаар байна. Та анхаарлын төвд байх бөгөөд сонирхол болоод төлөвлөгөөгөө цаашид үргэлжлүүлэн хийх эсвэл ямар нэгэн юм шинээр эхлэх урам зоригтой болно. Гэнэтийн зүйл, өөрчлөлтөөр дүүрэн байна. Загварлаг хувцаслах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тун удахгүй үр дүнг нь үзнэ. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж оюун санаа сэргэж ой тогтоолт сайжирна.


АРСЛАН (7/23-8/22)   

Холын түншүүд тань бизнесийнхээ төлөвлөгөөг сонгох болжээ. Та болон таны даргын дундуур хар муур гүйж болзошгүй. Өөрийн карьерийг өсгө. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нөлөө бүхий танил хүмүүсээ ашигла.


ОХИН (8/23-9/22)

Ажил дээрх утга учиргүй сануулгыг үл тоо. Гэхдээ болгоомжтой байхгүй бол эдгээр хоосон зүйлс сөргөөр нөлөөлөх бөгөөд огт байгаагүй зүйлийг бий болгож гүтгэх магад. Хүндрэлтэй асуудлыг нээх тоох хэрэггүй. Гэхдээ асуудлыг шийдэж чадвал сайн үр дүнтэй. Өөрийн бодол санааг ашигтай юманд зарцуулан, урам зориг өгөх ажил хий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Багтайгаа хамтрах хичээл зүтгэл тань хөгжилтэй таатай байх болно. Хувь нэмрээ оруулахдаа битгий түдгэлз. Чухал зорилгынхоо төлөө бусадтай хамтран ажиллах нь үүрэг хариуцлагаас илүү хөгжилтэй байна. Хэрвээ та зочин хүлээж авахаар төлөвлөж байгаа бол хүлээж авах өрөөндөө өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг болсон. Ажлын хуанлигаа олон удаа шалга. Тэгвэл та ямар нэгэн уулзалт, хэлэлцээрийг мартаж хоцрохгүй. Найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт байх танд сайхан байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр орон, эцэг эх, үл хөдлөх хөрөнгийн асуудалтай холбоотой үл ойлголцол үүснэ. Олон хүн амьдрах орчноо өөрчлөх сонирхолтой байна. Зөвшөөрлийн бичиг, гэрээнд гарын үсэг хамаагүй зурж болохгүй. Гэрээний дээр гарын үсэг зурахдаа утга учир үр дүнг сайн тооцоол.


НУМ (11/22-12/21)

Од эрхэс өнөөдөр таны биеэ авч явах байдал тогтворгүй байхыг илтгэж байгаа ч ирээдүй тань туйлийн таатай байна. Гэр бүлийн асуудал амар тайван байдлыг тань бусниулахаас сэргийлж цаг гарга. Гэрийнхэндээ онцгой ханд, найз нөхдийндөө хамт зочил. Уйтгар гуниг бага зэрэг байна. Та ганц бие ч бай, гэр бүлтэй ч бай таны хайрын амьдрал оволзоно. Зарим нумынхан сонирхолтой нэгэнтэй учирна. Хэт дотносохоос болгоомжил.


МАТАР (12/22-1/19)

Таны төрөлхийн зөн совин нэмэгдэх учраас та зүрх сэтгэлээ сонсож, түүнийгээ үйл хөдлөлдөө тусгаарай. Бизнес болон хувийн асуудлын тань аль аль нь өрсөлдөөний ирмэгт ирээд байна. Хэрэв эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авахгүй бол гаднаас орж ирэх өөр бусад сорилтыг давж чадахгүй байх магадлалтай. Хайртай хүнтэйгээ хамт оройг өнгөрүүлэх нь та хоёрын харилцааг илүү сайжруулна.


ХУМХ (1/20-2/18)

Биеийн эрүүл мэндэд таатай өдөр. Архаг өвчтэй хүмүүсийн бие сайжирна. Гоо сайхны болон эрүүлжүүлэх эмчилгээ хийлгэхэд сайн. Шүдний эмчид оч. Бүхий л өдрийн туршид хүүхдүүдтэйгээ илүү хичээллэхийг хичээ. Эрүүл мэнддээ санаа зовж, болгоомжлохгүй байж болно.


ЗАГАС (2/19-3/20)

Баяртай өдөр. Танд найз нөхдийн хүрээллээс олон үйл ажиллагаа болон уулзалтуудын урилга ирэх болно. Энэ үед таныг сэргээхүйц яриа өрнүүлэх болон олон зүйлсийг хамтдаа хийх найз нөхдийг олж авахад хамгийн тохиромжтой үе байх болно. Урам зориг болон төсөөлөл тань таныг шинэ шатанд аваачих болно. Баярын үйл ажиллагаанд бэлтгээд тун завгүй байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих