Уолл Стрийт дахин хямарлаа
Уолл Стрийтийн хямрал өнгөрсөн зургаан өдрийн турш эрчтэй доошиллоо гэж “Синьхуа” мэдээлэв.
АНУ-д Талархлын баярын өдөр тохиож байгаа ч тус улсын санхүүгийн хямрал өөдтэй үр дүн авчраагүй хэвээр. “Доу Жонес”-ийн бирж дээр хувьцааны ханш 236.17 цэгт хүрч 2.05 хувийн уналттай байна.
Мөн сүүлийн зургаан сарын байдлаар 11.257.55 гэсэн хэлбэлзэл үнэт цаасны зах зээлд хэлбэлзэж буй. “Стандарт энд Пүүрс” дээр үнэт цаасны ханш 2.21 хувиар унаад байгаа юм. Түүнчлэн томоохон биржүүдэд хувьцааны ханш унасаар байна.
URL: