Д.Оюунхорол ерөнхий сайдаа Батсүх гэж дуудав
Энэ сарын 11-ний өдөр Төрийн ордонд 1000 эмэгтэй чуулсан.Тус арга хэмжээг НАМЭХ-ноос зохион байгуулжээ. Нэгэн дээвэр дор нэгдмэл үзэл санаатай цугласан энэхүү арга хэмжээнд ирсэн эмэгтэйчүүд ч сэтгэл хангалуун байж. Харин НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол индэрийн ард үг хэлэхдээ өөрийнхөө ч бусад эмэгтэйнхээ ч нэр хүндийг шаварт хутгаж орхисон нь харамсалтай. Тэрээр үг хэлж дуусаад “За, ингээд ерөнхий сайд Батсүх үг хэлнэ” гэж танхимд цугларагсдыг алмайруулжээ. Ойр орчныхоо хэдэн хүний дохио зангаагаар эндүүрэл гаргаснаа ойлгосон хатагтай огтхон ч эмзэглэсэн шинжгүй бараг аальгүйтсэн өнгө аястайгаар “Уучлаарай, Монголын улсын Ерөнхий сайд Батболд” гэж дуртай дургүй залруулсан байна.Дашрамд дурдхад Д.Оюунхорол гишүүн Монгол улсын ерөнхий сайдын сэнтийг мөрөөдөгсдийн нэг гэнэ.
URL: