“Зууны шилдэг тулаан”-д Флойд Мейведер яллаа

2efc101ebe8e75a06904de944f52e429Өчигдөр буюу наймдугаар сарын 27-нд энэ зуны спортын ертөнцийн хамгийн гол үйл явдлуудын нэг болох Флойд Мейведер ба Конор Макгрегор нарын тулаан дөнгөж сая дууслаа.

 Хүн бүхний хүлээлт үүсгэсэн энэхүү тулааныг “Зууны шилдэг тулаан” хэмээн нэрлэж, боксын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тэмцээн гэж олон мэргэжилтнүүд ярьж байсан билээ.

Энэ тулаан өнөөдөр Монголын цагаар 12 цагт эхэлсэн юм. Тулааны эхний тоглолтуудад Конор тэргүүллийг авч байсан ч дөрөвдүгээр үеэс эхлэн Флойд Мейведер тэргүүллийг өөртөө авч улмаар 10 дугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч ийнхүү ялалт байгууллаа.

 Флойд Мейведерийн хувьд өмнөх тоглолтоороо шилдэг боксчин Мэннитэй тулалдахдаа хүнд цохилтоор тэмцээнийг дуусгаж чадаагүй ч энэ удаад шүтэн бишрэгчдээ баярлуулсан үр дүнг үзүүлж байгаа юм.

Ингээд бид уншигчиддаа хоёр тамирчны спортын үзүүлэлт, тулааны арга барил гэх зэрэг ерөнхий мэдээллийг хүргэж байна.

Флойд Мейведер Vs. Конор Макгрегор: Хэн нь ялах вэ?

Флойд Мейведер

Жин: 68 кг

Өндөр: 173 см

Өдгөө 40 настай Америкийн мэргэжлийн боксын амьд домог болсон Флойд Мейведер сүүлийн 25 жилийн турш боксын спортын түүхэнд гарч ирсэн хамгийн шилдэг тамирчин юм. Тэрээр өөрийн карьертаа нийт 49 тулаан хийснээс 49 удаа ялалт байгуулж, нэг ч удаа ялагдаж үзээгүй билээ. Хөнгөн, хагас дунд гээд янз бүрийн жингийн төрөлд байж болох бүхий л шагналыг авч, 1996 оны Атлантагийн Олимпоос хүрэл медаль хүртсэн тэрээр боксын спортын хамгийн өндөр орлоготой тамирчинд тооцогддог байгаа. 2015 онд Филиппин улсын боксчин Мэнни Пакьяотой тулалдан, ялалт байгуулсныхаа дараа Флойд зодог тайлсан бол ийнхүү хоёр жилийн дараа Конор Макгрегортой халз тулахаар эргэн ирж байна.

Тулааны онцлог: Флойд Мейведер асар хурдтай, оновчтой цохилт өгдөг бөгөөд мэргэжлийн боксын ертөнцөд хамгаалж тулалддаг гэдгээрээ алдартай. Түүний техник өрсөлдөгчдөө цохиулахгүйгээр, асар хурдан хариу цохилт өгч ялалт байгуулдагт оршдог юм. Гэхдээ зарим нэг мэргэжилтнүүдийн үзэж буйгаар түүний цохилт тийм ч хүчтэй биш бөгөөд хамгийн сүүлд долоон жилийн өмнө л өрсөлдөгчөө нокаутанд оруулж байсан удаатай билээ.

Конор Макгрегор

Жин: 70 кг

Өндөр: 175 см

Ирланд гаралтай холимог тулааны хөнгөн жингийн аварга, UFC-гийн супер од Конор Макгрегор одоо 29 настай. Конор ердөө л 10 жилийн өмнө Ирландад сантехникчийн ажил эрхэлж байсан бол өнөөдөр тэр өөрийн карьерын хамгийн том тулаанд бэлтгэж байгаа юм. Флойдын ялалтуудын хажууд түүний амжилт харьцангуй “даруухан” харагдана. Конор холимог тулааны спортын карьертаа нийт 24 тулаан хийснээс 21-т нь ялалт байгуулсан туршлагатай. Харин мэргэжлийн боксын спортод тэрээр 2016 онд хөл тавин, хүчээ үзэхээр шийдсэн юм.

Тулааны онцлог: Конор Макгрегор довтолж тулалддаг бөгөөд зүүн ба баруун гараараа асар хүчтэй цохилт өгдөг. Мөн холимог тулааны тамирчид, боксчидтой харьцуулахад илүү холын зайнаас тулалдаж, олон талаас цохидог байна. Үүнээс гадна, Конор Макгрегор өөрийн 21 удаагийн ялалтаас 18-д нь өрсөлдөгчөө нокаутанд оруулж байсныг дурдах хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих