УЛСЫН АРСЛАН Д.МӨНХ-ЭРДЭНЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ НААДАМ БОЛЛОО

olloo_mn_1501397381_1501331154597c7ed2e7ec3Монгол Улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх наадам төрөлх нутаг Архангай аймагт хоёр өдөр  болж наадмын хүчит бөхийн барилдаанд Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамба, Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва, Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч, Улсын начин Ч.Ганзориг, Э.Ванданцэрэн нарын тэргүүтэй 128 бөх барилдсанаас Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж Улсын начин Ч.Ганзориг үзүүрлэлээ.  Монгол Улсын Хурц Арслан Дуламжавын Мөнх-Эрдэнийн алдрыг тэмдэглэх наадмын үеээр түүний нэгэн цаг үеийн хүчит өрсөлдөгч Их Аварга Б.Бат-Эрдэнэ түүнд зориулан сэтгэлийн үгтэй дурсамж бэлэглэжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих