Энхбаярыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулагджээ

Өнгөрсөн долоо хоногт Улсын мөрдөх байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдаж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярийг АТГ шалгуулахаар шилжүүлсэн.

Тус хэргийн шалгахаар АТГ болон УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн 2 дугаар тасгийн дарга Д.Наранбаатар, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Л.Доржсүрэн нар ахалж ажиллахаар болсон байна.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Улаанбаатар таймс сонин, хэвлэх үйлдвэрийг хувьчилж авахдаа их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих