Coca Cola хортой…

Баримт-1

The independent сонинд бичснээр зарим хийжvvлсэн ундаа хvнийг vхэлд хvргэх аюултай гэнэ. Хийжvvлсэн ундааны бvтцэд байдаг зарим бодис эсийн митохондрийн ДНК-г эвдэлдэг гэнэ.

Ийм дvгнэлтийг Шесрфилдийн их сургуулийн молекулын биологи, биотехнологийн профессор Питер Пайпеф гаргалаа. Хөгшрөлтийн ажиллагаа, спиртийн дон зэрэгтэй холбоотой. Тухайлбал, паркинсоны өвчин, элэг хатууралт нь ердийн хийжvvлсэн ундаанаас vvсч болохыг Пайпер сануулж байна. Организмд өөрчлөлт оруулах гол буруутан нь Е211 (бензоат натри) гэх олон орны хvнсний vйлдвэрт өргөн ашиглагддаг дагавар бодис болдог аж.
Тvvнийг Дэлхийн эрvvл мэндийн байгууллага аюултай гэж 2000 онд зарласан билээ. Бензоатын хvчлийн натрийн давс гэсэн энэ хvнсний нэмэлт бvтээгдэхvvн Хийжvvлсэн ундаа vйлдвэрлэгчид Е211-ийг бvтээгдэхvvндээ хөгцрөлт гаргахгvй гэж ашигладаг аж. Өмнө нь энэ бодис С амин дэмтэй нийлэн сөрөг нөлөө vзvvлэх vйлчилгээ гаргадаг гэсэн болгоомжлол төрvvлдэг байв. Vvнээс ч vvдэн өнгөрсөн жил Британийн хvнсний стандартын алба худалдаанаас дөрвөн төрлийн хийжvvлсэн ундааг гаргаж байлаа. Профессор Пайпер Е211-Г эсгэгч дээр туршин тэрээр эсийн митохондрийг эрс өөрчилдгийг тогтоолоо. “Митохондри гэдэг нь хvнийг эрч хvчээр хангадаг бөгөөд тэр нь эвдрэлд орох нь мэдрэлийн олон өвчинд хvргэдэг” гэж Пайпер хэвлэлийнхэнд тайлбарлажээ.

Баримт-2

Coca-cola» гэгч хийжvvлсэн, амтат ундааг ууж vзээгvй хvн гэж Монголд бvv хэл дэлхий дээр байхгvй гэвэл хэтрvvлэг болохгvй байх. Гэтэл олон зуун сая хvмvvсийн уух дуртай «Coca-cola» нь та бидний амаа олохгvй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргvй, заримдаа бvр илvv ч хортой байдаг ажээ.

Юуны өмнө танд «Coca-cola»-ны найрлагын талаар сонирхуулъя. 1886 онд Жон С.Пембертон гэгч эмч анх энэ ундааны найрлагыг гаргасан байдаг. «Coca-cola» ны 90 нь хийжvvлсэн ус, тvлсэн сахар, фосфорын хvчил, кофеин, кока нэртэй ургамлын унасан навчны ханд, кола модны самрын ханднаас бvрддэг. /нэр нь хаанаас vvссэн нь ойлгомжтой болж байгаа байх/. Мөн энэ ундааны 1% -ийн найрлага нь «Мерхандиз-7» гэсэн нэртэй маш нууц бөгөөд дэлхий дээр ердөө 10 хvн юугаар найруулсныг мэддэг хандыг агуулдаг байна.
«Coca-cola»-ны найрлагад ордог фосфорын хvчлийн рН нь 2.8 болохоор хvний хумсыг дөрвөн өдрийн дотор бvрэн хайлуулах чадалтай. Цаашилбал… цаашилбал бvр ч аймшигтай:

АНУ-ын олон мужуудад замын цагдаа нар машиндаа vргэлж 2 галлон /7.2 литр/ «Coca-cola»авч явдаг ажээ. Шалтгаан нь тун энгиийн бөгөөд аваар ослын дараа зам дээр vлдсэн цусны толбыг богино хугацаанд уусган арилгахын тулд тэр.

«Coca-cola» аяганд vхрийн давтсан мах хийвэл хоёр өдрийн дотор уусан алга болно.

Машины хромоор өнгөлсөн гадаргуйн зэвийг арилгахын тулд «Coca-cola»-нд дvрсэн хөнгөн цагаан ялтсаар арчихад хангалттай. «Coca-cola»-нд агуулагддаг фосфорын хvчин нь хромтой урвалд орсноор хромын фосфат vvсгэн зэвийг арилгадаг. Сонирхуулахад яг энэ шалтгааны улмаас АНУ-ын байкерууд байнга кока-колаг авч явдаг ажээ.

Халаалтын батарейны зэвийг арилгахын тулд дээр нь нэг лааз «Coca-cola» асгахад дээр өгvvлсэнтэй адил урвал явагдаж зэв арилах юм байна.

Зэвэнд идэгдээд эргэхгvй байгаа боолтыг суллахын тулд «Coca-cola»-нд дэвтээсэн алчуураар боон хэдэн минут байлгасны дараа эргvvлэхэд болно гэжээ.

Баруунд «Coca-cola» тээвэрлэдэг машинууд нь 20 гаруй жилийн туршид энэ ундааг машиныхаа моторыг цэвэрлэхдээ ашигласаар ирсэн юм байна.

Хамгийн сvvлийн vед хийгдсэн судалгаагаар «Coca-cola» мэтийн хийжvvлсэн ундаа ихээр хэрэглэдэг эмэгтэйчvvдийн зvрхний шигдээс болох, тархинд нь цус харвах эрсдэл кофе уудаг эмэгтэйчvvдийнхээс илvv байдгийг тогтоожээ.

1 литр «Coca-cola» төрлийн ундаанд 100 грамм орчим сахар агуулагддаг гэсэн тооцоо бий. Гэтэл насан хvрсэн эрэгтэй хvн хоногт 18 грамм, эмэгтэй хvн 16 грамм хэрэглэх нь эрvvл мэндэд хор учруулахгvй гэж vздэг ажээ. Yр дvнд нь ийм төрлийн ундааг ихээр уувал цусан дахь триглицерид нэртэй бодисын агуулга эрс нэмэгддэг байна. Улмаар энэ хэл хугалмаар нэртэй бодис нь хvний биед хуримтлагдсаар судас хатуурах өвчин vvсгэхэд хvргэж болзошгvй байдаг аж.

«Coca-cola» мэтийн хийжvvлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд хvргэж болзошгvйг эмч нар анхааруулдаг. Ялангуяа эмэгэтэйчvvдийн хувьд энэ нь маш хvндээр тусдаг ажээ.

«Coca-cola» мэтийн ундаанд агуулагддаг фосфорын хvчил нь бөөрний чулуу vvсэхэд «эергээр» нөлөөлдөг гэдгийг эмч нар судалгааны явцад тогтоосон байдаг юм байна.

Дэлхийн маш олон оронд «Coca-cola» мэтийн ундааны сөрөг нөлөөнөөс хvн амаа хамгаалахын тулд сургууль, цэцэрлэгт зарж борлуулахыг нь хориглох зэргээр эрс шийдэмгий алхам хийдэг ажээ.

Энэтхэг

Энэтхэгийн хэд хэдэн мужуудад «Coca-cola» ундааг зарж борлуулахыг бvрэн хориглосон байна. Эдгээр мужуудад зарагдаж байсан «Coca-cola»-нд эдгэрэшгvй өвчин vvсгэх аюултай пестицид мэтийн хортой бордоо их хэмжээгээр илэрсэн болохоор арга буюу ийм шийдвэр гаргажээ. Тэр бvv хэл эдгээр мужийн тариачид хөвөнгийнхөө тариаланг хортон шавьжаас хамгаалахын тулд «Coca-cola»-гаар шvршин ариутгах явдал нэг бус удаа гарч байсан байх юм. Тухайн vедээ Энэтхэгийн зургаан ч мужид энэ ундааг зарахыг бvрэн хориглож байсан байна.

Латви

Латви нь энэ жилийн наймдугаар сард сургуулиудад хvнсний будаг агуулсан сэрvvцvvлэгч ундаа, чипс, өнгөтэй чихэр бохь, хий болон синтетик бодис ихээр агуулсан хортой хvнсний бvтээгдэхvvнvvдийг худалдахыг бvрэн хоригложээ. Эдгээрийн дотор «Coca-cola» орсон нь ойлгомжтой. Хачирхалтай нь цагтаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн албыг хашиж байсан хатагтай Мадлен Олбрайт нь Латвийн ерөнхийлөгч Вайре Вике-Фрейбергед захидал бичин энэ шийдвэрийг цуцлах талаар бодож vзэхийг хvссэн байна. Шалтгаан нь тун энгийн бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Олбрайт нь одоо «Coca-cola» компанид өндөр албан тушаал хашдаг ажээ.

Турк

Туркийн «Ариун Николайн сан»-ийн Дэлхийн зөвлөл нь «Coca-cola» компанийг шvvхэд өгч ундааныхаа найрлагын нууцыг бvрэн дэлгэхийн шаарджээ. Туркийн хуулинд нь хvнсний бvтээгдэхvvн vйлдвэрлэгч болгон нь бvтээгдэхvvн тус бvрт агуулагдаж байгаа бодисын талаар худалдан авагчдад бvрэн мэдээлэл хvргэж байх ёстой аж. Гэтэл «Coca-cola»-ы найрлаганд ордог зарим бодисын талаар дэлхий дээр ердөө 10 хvн мэддэг гэдгийг дээр өгvvлж байсан. Дэлхийн зөвлөлийн удирдагч Муаммер Карабулут нь «бидний vйлдэл нь дэлхий бусад улсуудад vлгэр жишээ болно гэдэгт найдаж байна» гэсэн мэдэгдэл хийжээ.

Жич:
Монголд бага насны хvvхдvvд хийжvvлсэн ундаанд хордож нэг мөсөн өрөөл татуу болох тохиолдол гарч байгаа юм. Тухайлбал, эмнэлэг дээр бага насны хvvхдvvдийн бэлэг эрхтэн чихэрээр дvvрч /coca-cola маш их чихэрлэг байдаг даа/ хагалгаанд орж авахуулан шаналж байгаа тохиолдлууд байгаа бөгөөд энэ тухай мэдээлэл ч дуулдах болсон.

Тэгвэл саяхан нэгэн хэвлэл дээл бас л ингэж бичжээ:
Энэ сэдвийг сонгож авсан нь ч учиртай. Саяхны өдөр интернэтээр аялж суухад www.killercoke.org гэсэн нэгэн сайт анхаарлыг минь татсан юм.
Энэхvv сайтад кока төрлийн ундаа өөрийнх нь эрvvл мэндэд сөргөөр нөлөөлсөн тухай баримтуудыг сэрэмжлvvлэг болгон бичжээ.
Дэлхийн 200 гаруй улс оронд борлуулагдаж байгаа энэ ундаанаас болж таргалалт, ясны сийрэгжилт, тархины саатал, бvр кола ундаанд донтож хэрэглэхгvй л бол байж чадахгvй хэмжээнд хvрсэн хvмvvс байгааг энэхvv сайтын мэдээнд дурджээ. Энд Колумб, Америк, Энэтхэг гээд олон орны эмч мэргэжилтнvvд болон жирийн хэрэглэгчид саналаа бичсэн байх юм. Тэд кола ундаа нь хоромхон зуур сэтгэл санааг сэргээдэг боловч алсуураа бидний эрvvл мэндэд хор нөлөөтэй гэдгийг баримтаар өгvvлжээ. Дэлхийн олон улс орны иргэдийн эрvvл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг хvмvvс ингэж санаа тавьж байх юм. Харин манай улсад Кока-Кола ундаа эрvvл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан зvйл байдаг болов уу. Vvнийг лавлахаар зvvн дөрвөн замын чанх хойно байрлах “Нийгмийн эрvvл мэндийн шинжилгээ, судалгааны төв”-д очлоо. Гэтэл “Насанд хvрэгчдийн хоол судлал”-ын нэг ажилтан “1997 оны vед л зарагдаж байсан 100 төгрөгний ундаанд шинжилгээ, судалгаа хийсэн тайлан байгаа. Xэрэгтэй бол аваарай. Xарин сvvлийн vед орж ирж байгаа гадаадын ундаа, жvvсийг судалж, шинжилсэн зvйл байхгvй” гэсэн юм. Тэгэхлээр манай мэргэжлийн байгууллагынхан иргэдийнхээ эрvvл мөн дэд төдийлөн санаа зовдоггvй бололтой.

Кока кола гэж юу вэ?
Чихэрлэг, хvчиллэг, гаазтай энэхvv шингэний vнэ нууцаа алдаагvй жорондоо л байдаг аж. Уг нь найрлаганд орж байгаа бvтээгдэхvvн нь төдийлэн vнэтэй биш ажээ. Ер нь л дэлхийд алдартай брэндvvд ийм л байдаг. 1886 онд эм зvйч Жон Пёмбертон гэгч Африкт ургадаг кола самар болон Өмнөд америкийн кока ургамлыг холин шингэн гаргаж авахад өвөрмөц сайхан амттай байж. Opcoн ургамлынхаа найрлагаас шалтгаалж ядаргааг тайлж, сэтгэл санааг сэргээхээс гадна шvдний өвчинд сайн бэлдмэл болно гэж тэрбээр найдаж байв. Ингээд туршилтаар худалдаанд гаргажээ. Xарин нэгэн эмийн сангийн худалдагч хийжvvлсэн усан дээр дээрх бэлдмэлийг санамсаргvй байдлаар хольчихсон байна. Ингэж л кока кола vvссэн гэдэг. Анх эмчилгээний зорилготой гаргаж авсан бэлдмэл маань эрvvл мэндэд хортой болохыг эрдэмтэд нотолсоор л. Энэ тухай цөөн баримтыг уншигч танд хvргэе.

Шvдний пааланг гэмтээж байгааг тогтоожээ
Хийжvvлсэн ундаа нь таргалалтын гол шалтгаан болоод зогсохгvй шvдний “дайсан” гэдгийг Америкийн эрдэмтэд судалгааны дvнд тогтоожээ. Энэ тухай “Now York Times” сонин мэдээллэв. Тус судалгаагаар Кока-Кола ундаа нь бусад төрлийн жимсний шvvснээс илvv муу нөлөөтэй гэнэ. Тус улсын Иллиниосийн их сургуулийн хоол судлаачид урт хугацааны туршилт явуулсны дvнд нэгэн нээлтийг хийжээ. Тэд спиртийн агууламжгvй өргөн хэрэглээний хорин төрлийн ундааг сонгон авч, хvний шvдний хэсэг пааланд дусааснаар аль нь хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон байна. Ингэхэд паалангийн жин 1,6-5 хvртэл хувиар багасч байжээ. Vvнд хамгийн ихээр нөлөөлсөн ундаа нь Кока-Кола байсан бол Пепси удаалсан байна. Ийн шvдний паалан гэмтээхэд ундаанд агуулагдаж байгаа чихэр болон хvчлийн хэмжээ их нөлөөлж байна гэж эрдэмтэд vзжээ. Ийнхvv шvдний фосфорын ионыг уусган шvдний кальцийг хамгаалалтгvй болгодог учир шvд амархан цоордог байна. Энэ зөвхөн ганц удаагийн дусаалтаар ясанд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох зорилготой хийсэн судалгаа ажээ. Тзгэхлээр тогтмол ууж хэрэглэдэг хvний ясанд сийрэгжилт vvсдэг гэх яриа оргvй зvйл биш бололтой. Тэгээд ч кола ундааг европын орнуудад бага хvvхдэд худалдаалахыг хориглосон журам ч гаргасан байдаг.

Хоол уу, Хор уу
Энэ ундаанд фосфорын хvчил ихээр агуулагддаг учраас аливаа зvйлийг “цэвэрлэхдээ” их сайн гэнэ. Америкийн зарим хэвлэлд бичсэнээр томоохон хэмжээний осол гарсан тохиолдолд авто зам дээр их хэмжээний цус асгарахад найдвартай цэвэрлэгч болох колаг тогтмол бэлэн байлгадаг аж. Аваар осол болсон газарт кола асгахад цусны ул мөр ор тас арилдаг байна. Энд нэгэн жишээг татсан байсан нь 500 грамм махыг xоёp литр колад хийгээд хэсэг хугацааны дараа шалгахад тvvнээс юу ч vлдээгvй тухай бичсэн байна. Тэр байтугай зэв идсэн төмөр эдлэлийг ч цэвэрлэхэд ашигладаг. Эндээс vзэхэд кола ундааг хvнсэнд хэрэглэхээс илvv ахуй талдаа ашиглачихмаар ч юм шиг. Юутай ч бидний амьдралд хамгийн ойрхон дараах туршилтыг та хийгээд vзээрэй. Нэг лааз коланд зvсэм мах хийхэд болчихсон юм шиг борлочихыг та харна.

Аймаар байгаа биз хvмvvсээ тэгэхээр та нар vvнийг хэрэглэхгvй байсан нь дээр бололтой шvv.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих