МАНАН-ИЙН ЭСРЭГ ТҮҮХЭН ЯЛАЛТ

10133

Тэр 10 аймаг 1 дүүрэгт илт давуу ялалт байгууллаа. Монгол улсын тал нь гэсэн үг… Хэрэв гараар тоолвол эсвэл давхар бүртгэлтэй царцаа, цагаан тасалбарны луйвар ороогүй бол бас дээр нь санхүү тааруу биш байсан бол энэ тоо ахиад өсөх байсан. Хүч хэрэглэж, хуйвалдаж, мөнгөн бороо оруулж, гүтгэж нэр хүндийн харлуулж байж түүнийг арай гэж луйвраар дарлаа.
Гэхдээ тэр МАНАН-гийн эсрэг тэмцлийн түүхэн дэх хамгийн том ялалтыг бидэнд авчирлаа. Бас бидэнд МАНАН бол тийм дийлдэшгүй хар мангас биш юм гэдгийг ухааруулж итгэл найдварыг авчирлаа. Олон хуурамч “эх орончид, тэмцэгчид” энэ сонгуулиар гууль нь цухуйж танигдаж, мөнгөнд дөрлүүлж хоёр луйварын намд биеэ хэрхэн үнэлхийг яруу тодоор үзүүлсэн. Бүр авлига оффшортой тэмцэх хөдөлгөөн нь хүртэл төмөр зам залгигч оффшорчингийн талд үйлчилчихсэн явсан.
Ганбаа л ганцаараа босоо үлдсэн. Түүний эсрэг МАНАН, Рио Тинто, олигархижсан бүлэглэлүүд, хүчний байгууллагууд, хар пиарын мэргэшсэн багууд, худалдагдсан сэтгүүлчид, хараат хэвлэлүүд, ерөнхийлөгч, их хурал, засгийн газар, төрийн аппарат гээд л хангалттай олон дайсан байсан.
Тэр зөвхөн ард түмэндээ найдаж байсан. Жишээ нь 12.162 хүний саналаар илт давуу ялалт байгуулсан Хэнтий аймагт л гэхэд түүний сурталчилгааны сонин сэтгүүл байтугай нэг ширхэг зураг ч тараагдаагүй. Харин МАНАН-гийн сурталчилгаа өдөр алгасаагүй. Тэгсэн мөртлөө л ард түмний хүүгээ илт давуу дэмжсэн байна. Үүнийг л сэтгэлийн дуудлага гэж хэлнэ. Энэ бол ард түмэн хууртагдахаа больж эхэлсний дохио. Түмэн олон МАНАН бүлэглэлийн дарангуйллаас салах эрмэлзэл дүүрэн байгаагийн дохио. Сайхан цаг үе ирж яваагийн дохио. Эдний хоногийн тоо гүйцэж байгаагийн дохио. УИХ-д ганцхан суудалтай МАХН, 65 суудалтай засгийн эрх баригч МАН-тай ач тач үзэлцэнэ гэдэг маш том амжилт!
Тэр ерөнхийлөгч болоод эзэд, хөдөлмөрчин, засгийн газрыг хэлэлцээний ширээнд суулгавал нийгмийн ойлголцол зөвшилцөл бий болговол ёстой тэдний яриад байгаа эвтэй монгол болох байсан. Тэр уул уурхайгаа ашигтай гэрээлж чадвал, нүүдлийн МАА-гаа үйлдвэржсэн МАА болговол, газар доорхоо бус дээрхээ капитал болговол, баялгийн сан байгуулвал, батлан хамгаалхаа хүчирхэгжүүлбэл тэдний яриад байгаа монгол ялна болох байсан.
Түүнтэй мөр зэрэгцэн, бидний жанжин шугамаасаа огтхонч хазайхгүй олон мянган залуустайгаа хоёргүй сэтгэлээр Монголын төрд байгаа аврага гэмт бүлэглэлийн эсрэг хамт тэмцэхэд шударга үнэн, нэр төрийн хэрэг байлаа!
Цаг ирнэ.

 DMNN НЭГДЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих