Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан
Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангай нурууны ар бэлийн нутаг, Хөвсгөлийн уулсаар ахиухан хэмжээний бороо орж, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилэхийг анхааруулж байна.
2017 оны 06-р сарын 27-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 32 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 27-ны 20 цагаас 06 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн нхэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 33-38 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 32-34 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна. 7 дугаар сарын 1,2-нд нутгийн баруун хагаст
URL: