УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ ӨРӨӨНӨӨСӨӨ “ХӨӨГДЖЭЭ”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 11:30 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр Улс төрийн намын харьяалал болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн хурал зарласан юм гэнэ.
Энэ тухай тэрбээр “Өнгөрсөн долоо хоног нэлээд шүүмжлэлтэй, дайралттай болж өнгөрсөн. Би “Төсвийн хэмнэлт хийгээч, олон тасалгаатай өрөөгөө багасгах зэргээр хэмнэлт гаргаач” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль орж ирсэн. Хэлэлцүүлгийн үед “Монголд зээл олгох банк олон бий. Хамгийн гол нь Монголд Хятадын банк орж ирээд мега төслүүд, төмөр замыг зээлийн барьцаанд авах гээд байна” гэж хэлсний төлөө намайг нэр төрөөр доромжлох, гүтгэх гээд олон зүйл болсон. Өнөөдөр өглөө ажилдаа ирсэн чинь Төрийн ордонд байдаг өрөөнөөс минь хөөх албан ёсны бичиг гарсан байна. Тийм учраас би төрийн ордны булангийн коридорт суух гэж байна” гэжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
О.БААСАНХҮҮГ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлье. Ард түмэн минь ээ.