Прокуророос цагдаагийн хэлтэст шалгалт хийжээ

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийн хууль зүйн үндэслэл болон прокуророос бичсэн эрэн сурвалжлах тогтоолын биелэлт, батлан даагч нарт хэрхэн хариуцлага тооцдог  тухай  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж дүнг хэлэлцжээ.

Шалгалтын мөрөөр прокурор бичсэн шаардлагад дурьдагдсан зөрчлүүдийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар давтан гаргахгүй байх, эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнг  30 хоног тутам прокурорт мэдэгддэг болохыг тогтоожээ. Мөн мөрдөн байцаалтын шатнаас оргосон сэжигтэн, яллагдагч нарын батлан даагч нарт хуульд заасны дагуу хариуцлага тооцож мөрдөн байцаалтын ажиллагааг нь түдгэлзүүлсэн хэргүүдийг  “Эрэл оргодол 2011” аяны хүрээнд шийдвэрлүүлэх, талаар хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих