“Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 5.5 тэрбумын тохиролцоо хийлээ” гэдэг мэдээлэлхоёрдугаар сарын 19-ний ням гаригт албан ёсоор цацагдлаа. Угаасаа улсын эдийн засаг муу байгааг дээр дооргүймэдэж, мэдэрч байгаа болохоор ОУВС-тай хамтран ажилласнаар хямралаас гарна гэсэн найдлага хүлээлт одоодараагийн түвшин рүүгээ буюу ажил хэрэг болж хэрэгжих алхам ойртож байна гэдэг ойлголтыг олон нийтэд өгчбайгаа нь нууц биш. Товчхондоо бол, ОУВС-гийн шаардлагын дагуу хэрэгжүүлээд эцсийн үр дүнг үзэх гэдэг том зорилт монголчуудын өмнө байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нэг зүйл бол гадаадын хөрөнгөоруулагчдын Монголд итгэх итгэл. Одоогийн байдлаар олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсынбанкуудын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Тухайлбал, олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсынзээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулж –B зэрэглэлд оруулсан. Тэд эдийн засгийн хүндрэл, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт зэрэг шалтгаан зээлжих зэрэглэлийг бууруулахад хүргэсэн хэмээнмэдэгдчихсэн байгаа. Түүнчлэн “Moody’s” агентлаг Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг бууруулж, CAA1, тогтвортой хэмээн үнэлээд байна.
Товчхондоо бол, Монгол Улсын олон улсын зах зээл дэх нэр хүнд тун таагүй байгаа. Энэ таагүй байдал АН засагбарьж байх үеэс улбаатай. Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс эхлэн хөрөнгө оруулагчдад халтай үйлдлүүдолонтаа гарч, олон улсын хэвлэлүүд Монголын талаар “Дэлхийн хамгийн том дээвэргүй шорон” хэмээн бичижбайсан билээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл хоригдож, хилээр гарах эрхээ хасуулсан үйл явдлууддараалан гарсан.
Түүнчлэн Монголын бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2012-2016 онд баригдаж, хоригдож, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, гадаадад зорчих эрхээ хасуулсан тохиолдол маш олон гарсан. Бизнесийн орчин гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчдад ийм таагүй байгаа учраас 2016 оны аравдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийгнь хохироосон асуудлыг шалгаж судлах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж Засгийн газарт санал дүгнэлтээтанилцуулсан билээ.
Уг ажлын хэсгийн танилцуулсан мэдээллээр бол, 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хилнэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191 иргэн бүртгэлтэй байгаа гэдэг тоо баримтыггаргаж ирж байсан. Тиймээс хуульд заасан үндэслэлээс Монгол Улсын 298 иргэн, гадаадын 21 иргэн, нийт 319 иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж, тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахинцөөлөхийг Засгийн газар дэмжсэн шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаа гээд бизнесийн орчныг сайжруулахоролдлогууд хийж байгаа. Гэхдээ Засгийн газрын хийж байгаа энэ эерэг алхмуудыг УИХ-аас гаргасан тогтоол баллуурдаж байгааг олон улсын хэвлэлүүд онцлон бичиж байна.
Энд манай хэсэг улстөрчийг “Эрдэнэтийг улс мэдэлдээ авчихлаа, ёстой гоё” хэмээн алгаа үрчиж байх зуур олонулсад тун таагүй мэдээлэл гарч байна. Олон улсад нэг л зүйлийг онцолж байна. Хууль тогтоох дээд байгууллага ньцагдаа, прокурор, шүүхийг орлоод шийдвэр гаргаад байгааг. Хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг шүүхээс шийддэгнь ардчилсан зарчим алга болоод байгаа нь аюултай гэдгийг сануулж байна. Хөрөнгө оруулагчдад тогтвортойбайдал чухал. Гэтэл хэн нэг популист нөхөр гарч ирээд бусдад таалагдах, хувь улстөрчийнхөө хувьд тодорчхарагдах золиосонд таны Монголд оруулсан хөрөнгө золиос болоод алга болох вий гэдэг мессэжийг яажзалруулах вэ, Монголын нэр хүндийг олон улсад яаж сэргээх вэ гэдэг Олон улсын Валютын сангийн хөтөлбөрийгхэрэжүүлэхтэй адил чухал гэдгийг мартаж болохгүй биз ээ. Дахин хэлье, Монгол Улс эдийн засгийн хямралаасгарах гарц нь гадаадын хөрөнгө оруулалт.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин