Нэймарыг хамгийн их ”тамладаг”
“Барселона”-гийн довтлогч Нэймар өөр дээр нь хамгийн их алдаа хийж, улаан, шар хуудас авсан тоогоор Испанийн аварга шалгаруулах тэмцээний энэ улирлыг тасархай манлайлж байгаа гэнэ.
Бразил залуугийн эсрэг бүдүүлэг тоглосон өрсөлдөгч багуудын 17 тоглогч шар хуудас хүртэж, нэг тоглогч улаан хуудасны улмаас талбайг орхисон байна.
Испанийн Примера лигийн энэ улирлын 15 тоглолтод Нэймар 8 гоолын дамжуулалтыг багийнхаа андууддаа өгч, таван бөмбөгөөр өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялаажээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: