С.Зориг агсан дээр нэмэх нь дөрвөн амь буюу тэд ЖИНХЭНЭ АЛУУРЧИН МӨН ҮҮ
2016 оны сүүлчийн долоо хоногт С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй гурван эттээдийг таван өдөр шүүж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөнөөсөн нь баримтаар нотлогдсон” хэмээн тус бүрд нь ял ногдууллаа. Өөрөөр хэлбэл, 18 жилийн турш өөрсдийгөө нууж, өнгөрсөн хугацаанд монголчуудыг төдийгүй Монголын мэргэшсэн цагдаа, хууль, хяналт, тагнуулынхныг гарамгай төөрөгдүүлж чадсан, гэрч үлдээхгүйн тулд дөрвийн дөрвөн хүнийг гэртэй нь шатааж хөнөөсөн асар өндөр зохион байгуулалттай алан хядагчдад өнгөрсөн долоо хоногт ял ногдуулсан гэсэн үг.
Гэхдээ шүүх хурлын үйл явц, баримт нотолгоонд эргэлзсэн олон арван таамаг хөвөрсөөр байна. Хамгийн гол нь С.Зориг агсны дүү С.Оюун, гэргий Б.Булган нар хуралд оролцоогүйг олон нийт шүүмжилсээр байна. Мөн өмнө нь уг хэргийг мөрдөж байсан хууль, хяналтынхны олон арван таамаг, цөөнгүй иргэнийг барьж хорьж, саатуулж байсан үйлдлүүд юу байсныг асуух хүмүүс ч гарч ирсээр байна. Гэвч анхан шатны шүүх шийдвэрээ нэгэнт гаргасан. Тодруулбал, Шүүгч М.Алдар “Шүүгдэгч Б.Содномдаржааг бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан гэм буруутайд, шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг бусадтай бүлэглэж хулгайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд, шүүгдэгч Т.Чимгээг бусадтай бүлэглэж, шунхайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан гэм буруутайд тус тус тооцсугай” хэмээн ялын тогтоол уншсан.
Энэхүү тогтоолоос дүгнэхэд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар шунахайн сэдэлтээр, захиалгаар, хулгайн сэдэлтээр С.Зориг агсныг онц харгис, хэрцгий аргаар хөнөөсөн гэм буруутайд тооцогджээ. Энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгг зааснаар ял оноосон байна. Хэрэг гарах үед Ц.Амганбаатар насанд хүрээгүй байсан талаар ар гэрийнхэн нь хэвлэлийнхэнд удаа дараа мэдээлэл өгсөн. Тэгвэл энэ нь шийтгэх тогтоолоор батлагдаж байгаа юм. Ингэснээр шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оролцуулсан гэм буруутай нь тогтоогдсон аж. Энэ гэмт үйлдэлд нь шүүхээс Б.Содномдаржаад 24, Т.Чимгээд 24, Ц. Амгаланбаатарт 15 жилийн хорих ял оноосон. Түүнчлэн шүүгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг “Бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсугай” гэдэг тогтоол уншсан. Энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3,91.2.11,91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10,91.2.11,91.2.12,91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ялыг тус тус оноосон юм. Мөн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Содномдаржааг тус тус онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай” гэсэн билээ. Хуулийн дээрх зүйл, заалтад “24.1.2.урьд нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдзж хорих ялаар шийтгүүлсэн этгээд, 24.1.3. Урьд нь хорих ял шийтгүүлж байгаагүй боловч онц хүнд гэмт хэрэг давтан санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн этгээдийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцно” гэсэн байдаг. Ингээд “Шүүгдэгч Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн ял нощууллаа” хэмээн шүүгч алхаа тогшсон.
Монголын цагдаа 18 жилийн дараа С.Зоригийг хөнөөсөн гүйцэтгэгчдийг илрүүлж, прокурор яллаж, шүүх шийдвэрээ гаргасан энэхүү шийдвэрийг Монголын ард түмний олонх нь эргэлззж хүлээж авсан. Олон нийт “Хөөрхий залуучуудыг хилс хэргээр суулгахаар болж байх шиг байна. Хөдөө амьдардаг малчид тийм айхтар зохион байгуулалтад орж, 18 жилийн турш өөрсдийгөө нууж чадахгүй. Энэ бол хэлмэгдүүлэлт” хэмээн үззж, шуугиж буй. Харин үүнийг оны сүүлчийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн “С.Зоригийн амийг хохироосон хэрэг батлагдсан. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Хэрэв гомдол гаргавал давж заалдахын шүүх хурал байгаа. Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлт өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан” гэсэн мэдээлэл түр намжихад хүргэв бололтой. Түүний энэ мэдээлэл Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ногдуулаад байсан “Бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсугай” гэсэн тогтоолын учрыг тайлсан юм. Бүр тодруулбал, Ерөнхий прокурор олон нийтэд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зориг агсныг хөнөөснийхөө дараа гэрч байж болох дөрвөн иргэнийг галдан шатааж хөнөөсөн гэх мэдээллийг өгсөн. Харин дээрх мэдээллийг ялтнуудын ар гэрийнхэн эрс үгүйсгэж байгаа юм.
Л.Жавзмаа: ХҮН АЛААГҮЙ ХҮМҮҮС ЯМАР ГЭРЧЭЭ УСТГАХ ВЭ ДЭЭ
Маш нууцын зэрэглэлд болсон шүүх хурлын үйл явц болоод тодорхойгүй асуудлуудын талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.
-Шүүх бүрэлдэхүүний шийдвэртэй санал нийлж байгаа юу. Шүүх хурлаас хойш хүүтэйгээ уулзаж амжив уу?
-Огт нийлэхгүй байгаа. Хүүг минь бас Чимгээг хилсдүүлж байгааг би удаа дараа хэлж байгаа шүү дээ. Шүүх хурлаас хойш баярын чангатгасан хамгаалалт энэ тэр гээд уулзаж чадаагүй. Маргааш хот явж, лхагва гаригт уулзана гэж бодож байна.
-Шүүх хурал шүүгдэгчдэд ял ногдуулсны дараа олон нийтэд Содномдаржаа, Амгаланбаатар нар нийлж дөрвөн хүнийг шатааж хөнөөсөн гэх мэдээдэл ил боллоо. Энэ талаар та юу мэдэж байгаа вэ?
-Энэ бас л миний хүүтэй ямар ч хамааралгүй хэрэг. С.Зориг агсныг 1998 оны аравдугаар сард бусдын гарт амиа алдсан тухай бид гэртээ хамт, хоолоо идэж суухдаа телевизийн мэдээгээр үзсэн. 2006 оны арванхоёрдугаар сарын 21 -нд Эрдэнэт хотод эхнэр нөхөр хоёроос гадна хоёр хүүхэд гэртээ цахилгааны гэмтлийн улмаас шатаж амиа алдсан хэрэг гарч байсан юм билээ. Үүнийг би сая мэдээд ирэнгүүтээ холбогдох байгууллагуудаар нь явж байгаад галын шалтгааныг нь тогтоосон бичгийг авчихаад сууж байна. Нөхөр нь 70, эхнэр нь 40 хувийн согтолттой, халуун тогоогоо залгаж орхисноос гал гарсан байна, тэр айлд. Тэр айлтай манайх ямар ч танил биш. Баримтаа устгахын тулд шатаасан гэсэн худал баримт гаргаж ирсэн л хэрэг. Хүн алаагүй хүмүүс ямар гэрчээ устгах вэ дээ. Он тооллын хувьд ч бодоод үз. Миний хүү хүн алчихсан бол тэр хүмүүс найман жилийн турш нууна гэж үү. Тэгээд ч огт таньж мэдэхгүй хүмүүс байна лээ.
-Танайх Ш.Отгонбилэг агсны малыг хариулдаг байсан гэсэн үнэн үү?
-Тэр хүнтэй нэг ч удаа үг сольж, нүүр тулж үзээгүй. Манайх өөрсдөө мал аж ахуйтай айл. Тийм ор үндэсгүй зүйлээр гүтгэж байгаад гомдолтой байгаа.
-Чимгээг тогооч нь байсан гэх яриа ч бас байгаа?
-Огт худал мэдээлэл, цуурхал. Харин Отгонбилэг гэж хүний малчнаар Содномдаржаа буюу миний хүүтэй ижил нэртэй, тухайн үед 30 гаруй насны хүн байсан гэх юм билээ. Нэр нь ижил болохоор дээр нь Амгаланбаатарын худал гүтгэлгээс үүдэн хүүд минь Монголын игүүх ял оноочихлоо.
-Цаашид ямар арга хэмжээ авья гэж бодож байна вэ?
-Энэ сарын 7 буюу ирэх бямба гаригт Эрдэнэт хотод шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тайван жагсаал хийхээр төлөвлөж, жагсаалын зөвшөөрлийг авчихлаа. Үүний дараа Улаанбаатарг очиж, хэвлэлийн хурал зарлана. Олон нийтэд хууль хяналт, ялангуяа тагнуулынхны үнэн нүүр царайг илчилнэ. Тэнд би хэд хэдэн чухал баримт дэлгэхээр бэлдээд байна. Миний хүү хүн алах хүн биш гздгийг гэрчилнэ. Мөн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд өргөдөл өгнө гэсэн.
-Шүүх хурлын үеэр хүүг тань болон Чимгээ нарыг огт эсэргүүцэл үзүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг маш тайван сонсож, хүлээж авч байсан гэх шүүмжлэл гарсан. Энэ байдал нь олон нийтэд “Тэд энэ хэргийг хийсэн ч байж магадгүй” гэх сэтгэгдэл төрүүлж байх шиг байсан?
-Олон сараар ганцхан тэр үгэндээ итгүүлэх гэж, зүрхийг нь мохоож, эсэргүүцэл үзүүлэх ч тэнхэлгүй болгоо биз ээ. Тэгээд ч “Би энэ хэргийг хийгээгүй” гэж хэлэх үеийг нь хэвлэлийнхэнд ил харуулаагүй байх. Шүүх хурлыг ямар учраас хаалттай гэсэн гэж чи бодож байна. Энэ хэргийг тохоож, хүлээснээр, хийснээр болгон шийдвэр гаргах л гэж хаалттай хийсэн.
Шүүгчийн шийтгэх тогтоолд “Захиалгаар хүнийг алсан” гэдэг үг бий. Тэгвзл захиалагч нь хэн бэ. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн нь үнэн л юм бол тэдэнд хэн захиалга өгсөн байж таарах вэ. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаар захиалагчийг тодорхой болгож чадсан юм болов уу. Тэд С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн жинхэнэ алуурчид мөн болов уу гэх асуулт хариулт нэхсэн хэвээр үлдэв бололтой.
Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
батүүл нар таны амь насанд ? болгоомжтой байгаарай жавзмаа гуай?
МӨН
ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ