Р.Анхням амаржсаныхаа дараа эргэн гарч ирэв
“Чонон сүлд” киногоор цогтой одтой гялалзсан жүжигчин Р.Анхням саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Дуулиант кинонд тоглохдоо бие давхар чоно сүүлдэж байсан гэдэг шүү. Түүний хувьд бусад шиг жирэмсэн үеэ гайхуулж эсвэл төрсний дараах бие галбираа илэрхийлэх гэж хэт чармайдаггүй гэмээр.
Сүүлийн үед нам жим байсан Р.Анхням саяхан богино хэмжээний кино наадмын шүүгчээр эргэн ирсэн нь энэ. Төрсөн гэхэд гоёороо, угийн хөөрхөн бүсгүй гэж магтуулаад амжина лээ. Түүний жүжигчний карьер урд хөршид үргэлжилнэ гэх мэдээг “Чонон сүлд”-ийн дуулиан ид дэгдэж байх үеэр дуулгаж байсан. Манай “А” үсгээр эхэлсэн нэртэй жүжигчдэд гадаадын кино ертөнц ээлтэй байна шүү.
Э.Эгдэрмаа
zuv.mn
URL: