М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо
Хэдхэн хоногийн өмнө болсон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн хүндийг өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Мексикийн Мериад хотноо болсон тус тэмцээнд М.Анхцэцэг Монголын цагаар урьд шөнийн 02.30 – 05.30 цагт өрсөлдөж шагналаа гарджээ.
Тэрбээр -75 кг жинд өрсөлдөж нийлбэр дүнгээр 235 кг (огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг) өргөж түрүүлжээ. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Манай тамирчин огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг захиалсан боловч өргөлтийн явцад бага зэргийн бэртэл авчээ.
М.Анхцэцэгийн хувьд анх удаа Оюутны ДАШТ-д өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ. Тэрбээр хүндийг өргөлтийн төрөлд дээрх тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо.
Ийнхүү дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцсон М.Анхцэцэг долоо хоногийн хугацаанд хоёр алтан медалийг эх орондоо авчирч чадлаа.
URL: