Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан жагсааалд 30 мянга гаруй хүн оролцжээ
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе улсын нууц задруулсан болон хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаад байгаа билээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалган түүнийг улсын ажлыг найз нөхдөдөө хуваалцаж хахууль авсан болон улсын онцгой байдалтай холбоотой мэдээллийг залруулсан болохыг тогтоогоод байгаа юм.
Өнгөрөгч бямба гаригт Өмнөд Солонгос улсын Сөүл хотод Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардан иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тус жагсаалд 30 мянга гаруй хүн оролцсон аж.
Жагсаал зохион байгуулагчид анх 18 цаг 30 минутаас эхлэн 20.00 цаг хүртэл эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулна гэж мэдэгдэж байсан боловч жагсаал эмх замбараагүй байдалтайгаар оройн 24.00 цаг хүртэл үргэлжилсэн байна.
Жагсагчид Ерөнхийлөгч Пак Гын Хе-г бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй холбоотой хэмээн мэдэгдэж түүнийг төрийн ажлыг найз нөхдийн ажил болгосон төдийгүй бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь Ерөнхийлөгчийн нэрийг барьж олон нийтийн сан байгуулсан, тэрхүү сангийн хөрөнгийг өөрийн нэр дээр байгуулсан санд шилжүүлэн авч завшсан зэрэг хэрэгт буруутгаж байжээ.
Гэвч тэдгээр дунд Засгийн газрын ордон руу очиж эсэргүүцлээ илэрхийлэх хүсэлтэй нэг хэсэг хүмүүс бий болж бусдыгаа хамтдаа очихыг уриалж эхэлсэн боловч тайван жагсаал хийхийг хүссэн жагсагчид үүнийг эсэргүүцсэн байна.
Жагсагчид дунд өөр хоорондоо үл ойлголцсоны улмаас тайван жагсаал хийхийг хүсч байсан иргэд жагсаалыг орхин тарж байсан аж. Харин өөр хэсэг жагсагчид Засгийн газрын ордон руу очиж эсэргүүцлээ илэрхийлэхээр цагдаагийн хамгаалалтыг нэвтрэх гэж оролдон эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Зохион байгуулагчид дараагийн жагсаалыг ирэх Бямба гаригт зохион байгуулахаар болжээ.
Б.Учрал
Breakingnews.mn
URL: